Нийслэлд энэ өдрүүдэд зам засварын ажил ид хийгдэж байгаа. Тэгвэл өнөө шөнөөс эхлээд зарим хэсэгт зам хаахаар болжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний (120 мянгатын уулзвар) уулзвар замд борооны ус зайлуулах сувгийн ажил хийгдэнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний 22:00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл тэмдэглэгээт замуудыг хэсэгчлэн хааж засварын ажил явагдах юм байна.
Уг замын ажлыг энэ сарын 27-н хүртэл хийхээр болжээ. Тиймээс жолооч нарыг тухайн уулзвар замаар зорчих үедээ зурагт үзүүлсэнээр хөдөлгөөнд оролцож явахыг анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!