Х.Баянмөнх аваргын хөшөөний нээлт боллоо
Монголын төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд өөрийн нэрийг тодоор үлдээсэн Х.Баянмөнх аваргад хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл болгон нутгийн олноос нь түүнд зориулж хөшөө босголоо.
Энэхүү хөшөөний нээлт яг одоо Увс аймгийн Улаангом хотын Спортын Ордоны урд талбайд болж байна. Уг хөшөөг Увс аймгийн 90 жилийн ойн баяртай давхцуулан нээж буйгаараа онцлог юм. Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Дорлигжав нар оролцож хөшөөний туузыг хаачиллаа.
Дархан аварга А.Баянхмөнх нь олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, хоёр улсын гавьяат тамирчин зэрэг түүхэн амжилтуудыг үзүүлж байсан билээ. Мөн улсын баяр наадамд 10 түрүүлж, 3 удаа үзүүрлэсэн.
Хөшөөний загварын хувьд суурийн хэсэг нь дэлхийн бөх гэдгийг нь бэлэгдэн бөмбөрцөг хэлбэртэйгээр гаргажээ. Мөн олон шилдэг өрсөлдөгчийн дундаас Монгол бөхийн ноён оргилд хүрсэнийг нь далайн шуурга салхи мэт дүрсээр илэрхийлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

