Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ХЭЛНИЙ ТАЙЛБАР ТОЛЬ: Гэрээ мартсан Гэсэр

МОНСУДАР
2015 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг adventure-journal.com-оос авав

Гэрээ мартсан Гэсэр: гэрийн бараа хардаггүй, тэнэмтгий хүн (Гэсэрийн туужийн “Шарай голын гурван хааны төрийг авсан” бүлэгт Гэсэр хаан Арлан гуа хатны өгсөн баг хар идээнд нь Жало хааны охин Рогмо гуа хатнаа, Цасчихэр тэргүүлсэн гучин баатар, төр улсаа умартаж, есөн жил суудаг өгүүлэмжээс үүтгэн ингэж хэлдэг)

Баг идээндээ баригдсан амьтан: гэр орон, эхнэр хүүхдийнхээ төлөө өдөр шөнийг умартан зүтгэгч (Гэсэрийн тууж болон бусад үлгэр туульст баг идээ буюу баг хар идээ гэж гардаг бөгөөд түүнийг идвээс өмнөх үеийн ой дурсамжаа алдан, бултыг умартаж зөвхөн “өнөөдрөөр” өдрийг өнгөрөөгч “мартамхай” нэгэн болдог өгүүлэмжийн хувирал юм)

 

УТГЫГ АНХААРЧ ЗӨВ БИЧИХ ҮГ

 

        БЭЛГЭ                          БИЛИГ                              БЭЛЭГ

  • бэлгэ дэмбэрэл           - оюун билиг                   - бэлэг дурсгал
  • бэлгэдэл                      - зөн билиг                      - бэлэг өгөх
  • өлзий бэлгэ                 - эрдэм билиг                  - бэлэг авах

 

 

       ТӨВШИН                                                        ТҮВШИН

/амар амгалан, тогтуун аятай/                          /хэр хэмжээ/

  • Төлөв төвшин                                              - Далайн түвшин
  • Төвшин амгалан                                          - Түвшин тогтоох
  • Төвшин сайхан                                            - Амьдралын түвшин

 

 

ӨВГӨНТИЙН ХӨНДИЙ

ӨВГӨНТ – Өвгөний дүрс бүхий савтай, хямдхан хятад архи байсан

ӨВГӨНТИЙН ХӨНДИЙ – Архичид цуглаж архи уух газар /Улаанбаатар хотын худалдааны гудамжны хойно архичид цуглаж, дээрх “Өвгөнт” зэрэг архийг уудаг байсан учир ийм нэрийдэл үүсжээ/

ШОВГОР – Ажил бүтээлгүүлэхээр өгөх гар цайлгах зүйл /Анхдагч утга нь шил архи өгөх гэсэн үг. Архийг шилнийх нь шовгор хэлбэрээр ингэж нэрлэдэг/

ШАГ – Дамын наймаа / “шил архи гаргах” гэдэг хэллэгээс утга шилжиж үүссэн/.

 

“ГЭРЛЭХ ХУРИМЛАХУЙ”-Н ТУХАЙТ ХЭЛЦ

Айл өрх болох

Айлд очих

Айлын өрхний оосор татах

Амьдралаа холбох

Багалзуур идэх

Буга буулгаж, согоо суулгах

Галыг нь цахиж, нутгийг нь зааж өгөх

Голомт тулах

Гэзэг татах

Гэр барих

Гэрийн утаа үзэх

Дэр нийлэх

Өрх тусгаарлах

Сан эргэх

Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбох

Тооно түших

Тулга тулах

Туурга тусгаарлах

Ураг холбох

Утаа гаргах

Үсээ хагалах

Үүд өрх онгойх

Хайчны гуянд явах

Ханаа шийрлэх

Хар үсээ холбох, хаалга үүдээ онгойлгох

Хувь заяагаа холбох

Эр эм бололцох

 

ЭХ СУРВАЛЖ: