ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ХЭЛНИЙ ТАЙЛБАР ТОЛЬ: Уншигч авхай юу, Уншигч авгай юу?

МОНСУДАР
2015 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Уншигч авхай юу, Уншигч авгай юу?

 

Сүүлийн үед ном хэвлэл дээр “Уншигч авхай” гэсэн үг олонтоо тааралдах болсон нь угтаа “Уншигч авгай” гэсэн хүндэтгэлийн хэлбэрийг буруу тэмдэглэх болсон хэрэг юм. Мөн “авгай” гэх үгийг гагц “айлын авгай”, тэр дундаа “айлын нас ахимаг авгай” мэтээр ухах, магадгүй доромж утгаар хэрэглэх болоод байгаа учир “авгай” гэх үгийн тайлбар болон “авхай”, “авгай”-н ялгаа, салгааг уг толиос уншигч авгайд толилуулж байна.

АВГАЙ I. Хүндэтгэлийн үг, гуай (Хүндэтгэлээр хүн бүрт хэрэглэнэ. “Гуай”, “абугай” гэх хүндэтгэлийн үг нь энэ үгнээс гаралтай.   Жишээ нь: - БСШУЯ-ны эрхэм сайд Л.Гантөмөр авгай монгол хэлний талаарх асуудлыг анхааралдаа авна  уу!

II. Œ Эмэгтэй хүнийг хүндэтгэх нэр – Толгой өвдөөд салхинд зогссон билээ, авгай минь гээд хажууд байгаа том хивсийг авч, дааж ядан цасан дээр сэгсэрнэ. Д.Нацагдорж. Цагаан сар ба хар нулимс.  Гэргий – авгай авах (эхнэр авах, гэрлэх). Ž Нас ахимаг эмэгтэй хүн – авгай хүүхнүүд

АВХАЙ Œ Аливаа язгууртан хүний охин ( хүндэтгэлээр “ахай” ч гэнэ ) – Сэциглэгт нуурын хөвөөнд буудаллаж бүхүйд Сэцэн Зүсэн хатнаас бас нэгэн авхай мэндэлснээр нэрийг Сэцэн Сэциглэг хэмээн хайрлав. В.Инжаннаши. Хөх судар.  Охин, хүнтэй хуримлаагүй бүсгүйг мөн хэлнэ.

 

Сурвалжлага уу, Сурвалжилга уу?

 

СУРВАЛЖИЛГА гэх үгийг сурвалжлага авах, сурвалжлага хийх гээд яриад бичээд дадчихсан нь буруу юм.

Сур+валж+л+га (үйл үгийн үндэс сурвалжил-)  учраас сурвалжилга, сурвалжилж, сурвалжилна гэж бичих нь зүйтэй болно.

 

ХЭЛЭЛЦЭЭР,  ХЭЛЭЛЦЭЭ

Мөн зөв бичихзүйн дүрэмгүй дур дураараа бичиж буй нэг жишээ бол хэлэлцээр гэх үг юм.

Хоёр улсын ерөнхийлөгч хэлэлцээнд гарын үсэг зурав. /мэдээ/ Хэлэлцээ гэдэг нь угтаа “уулзалт, яриа” гэх утгатай бөгөөд дээрх жишээ өгүүлбэрт “хэлэлцээрт гарын үсэг зурав” гэж бичих ёстой юм. Учир нь хэлэлцээр гэдэг нь “гэрээ” гэх утгатай дүйх бөгөөд хэрэглээний хувьд хэлэлцээний үр дүнд хэлэлцээр байгуулах гэж хэрэглэх нь зүйтэй юм шүү.

 

Аальгүйгээс хамаргүй

 

«Аальгүйгээс хамаргүй нь дээр – (Ааль муутай,  намбагүй сээтгэнүүр занг цээрлэж, адлан сэрэмжлүүлсэн хэллэг)   

Уг нь энэ үг анх “Аальгүйгээс хамаргүй” буюу “Аальгүйгээс хамаргүй үүднэ, аальгүй байснаас болоод хамаргүй болно” гэсэн санаагаар хэлэгдэж байжээ. XVII зууны үеэс Манжийн эрхшээлийн нөлөөгөөр Монголчуудын өнгөний өвчин ихэд түгэж байжээ. Энэхүү өнгөний өвчний нэг нь тэмбүү хэмээх яр өвчин байсан бөгөөд тэмбүү туссан хүний хамар яршдаг, улмаар мултарч унадагаас үүдэн ааль муутай, завхай явбаас өнгөний өвчинд нэрвэгдэх аюул бийг жигшиж тусгасан хэллэг байжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: