ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Генерал цолтон гурваар нэмэгдлээ

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, ЗХ-ний Ерөнхий зориулалтын штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, Хил Хамгаалах Ерөнхий Газрын орлогч дарга, хурандаа Ч.Сайнтөр нарт Бригадын генерал цол олголоо.  

Шинэхэн генералууд дөнгөж сая Төрийн ордоны Ёслол хүндэтгэлийн танхимд Ерөнхийлөгчөөс цолоо гардан авлаа.

Цэргийн дээд цолоор энгэрээ мялаалгасан эрхмүүдийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.  

Бригадын генерал Ч.Сайнтөр

Гэрэл зургийг \mpa.mn\

Би Монгол Улсын 168 дахь генерал цолтон боллоо. Бригадын генерал гэх өндөр цол хүртсэндээ маш их баяртай байна. Хил хамгаалах байгууллагад 33 жил ажиллаж байна. Хилчин хүний чих нүд соргог байх ёстой, аливаа зүйлийг ажиглах чанар сайтай байдаг. Нутгийн маань уул ус, аав, ээж, Монголын нийт хилчид  баярлаж байгаа болов уу.

Бригадын генерал Б.Амгаланбаатар

Гэрэл зургийг \mpa.mn\

Би зэвсэгт хүчний салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 114 дүгээр зарилгаар Баригадын генерал цол хүртлээ. Төрүүлж өсгөсөн аав, ээж, өссөн нутаг усандаа баярлаж байна. Мөн эрдмийн мөр хөөлгөсөн багш нартаа баярлаж байна. Эх орны цэрэг болгосон үе үеийн захирагч дарга нар, хамт олон, найз нөхөддөө гүн их хүндэтгэл илэрхийлж байна. Баярлалаа та бүхэнд

Бригадын генерал Д.Ганзориг

Гэрэл зургийг \mpa.mn\

Төрийн дээд цол хүртсэндээ баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Энэ бол их хувь тавилан юм. Тэр дундаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, БХЯ, ЗХЖШ-ын үйл ажиллагаа хамтын хүч байдаг. Тийм болохоор хамт олондоо их баярлаж байна.