Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төмрийн хүдрийн импорт буурав

С.Болд-Эрдэнэ
2015 оны 6 сарын 24
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Хятадын төмрийн хүдрийн импорт тавдугаар сард 70.9 сая тонн болж буурчээ. Дөрөвдүгээр сарын импорт 80.2 сая тонн байсан юм. Энэ оны эхний таван сарын байдлаар тус улс 378.2 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 хувиар буурсан дүн юм.

Харин тавдугаар сард Хятадын гангийн экспорт өмнөх сарынхаас 8 хувиар өссөн байна. Гэхдээ Хятадын гангийн үнэ сүүлийн 2 жилийн турш буурч байгаа бөгөөд зургаадугаар сарын 16-нд 2337 юань буюу 376 ам.доллар орчим үнэтэй болжээ. Уг үнэ нь сүүлийн 12 жилийн доод үнэ юм. 2011 онд 5000 орчим юань хүрч байсан бол 2013 оны зургаадугаар сард 4200 орчим юанийн үнэтэй байсан юм.

Засгийн газар сүүлийн долоон сарын хугацаанд бодлогын хүүг 3 удаа бууруулсан ч төмрийн эрэлтийг таамаглаж байсан шиг нэмэгдэхгүй байна хэмээн шинжээчид үзэж байна.

Харин Японы төмрийн хүдрийн импорт дөрөвдүгээр сард 11.1 сая тонн хүрч, өмнөх сарынхаас 0.5 сая тонноор буурчээ. Жилийн өмнөхтэй харьцуулахад 5.8 хувиар буурсан гэсэн үг юм.

Зураг