2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
10:00
S32
20°
11:00
S32
23°
12:00
S32
24°
13:00
S32
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S29
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг Улаанбаатарт хэлэлцэнэ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II бага хурал зургаадугаар сарын 25,26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэ талаар ГХЯ-наас хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. 

Улаанбаатар хотноо болох тус хуралд бүс нутгийн орнуудаас гадна Европ, Америк тивийн нийт 50 шахам эрдэмтэн судлаачид оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа аж.

Энэ талаар...

ГХЯ-ны ЗХА-ын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Баярмөнх Зүүн Хойд Азийн бүс нутагт явуулж байгаа Монгол Улсын хоёр талын харилцаа нэн идэвхтэй байгаа.

Гэхдээ энэ бүс нутагт дутагддаг нэг асуудал олон талт хамтын ажиллагаа. Энэ нь ЗХА-ийн бүс нутагт хамаардаг зургаан улс хамт суугаад шийдэгдээгүй асуудал, эдийн засгийн хэлхээ холбоо гэхмэтчилэн олон асуудал ярих механизм, бүтэц байдаггүй гэсэн үг. 

Тийм учраас ЗХА-д зөөлөн дипломат бодлого явуулж, эмзэг бус бусад ярих шаардлагатай асуудлаа ярья гэдэг үүднээс 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачлагыг гаргасан. Энэ ажил ер нь их урагштай явж байна” гэсэн юм.

Энэ удаагийн хурлын гол асуудлуудын талаар Стратеги Судалгааны Хүрээлэнгийн Хятад, Зүүн Ази судлалын төвийн эрхлэгч Н.Доржсүрэн “Энэ жилийн оролцогчийн түвшин нэлээн өргөжсөн. Хурлын ач холбогдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа, ирэх сонирхолтой судлаачид олон болж байна.

Хурлын эхний хэсэгт уламжлалт аюулгүй байдлын асуудлыг хөндөж ярилцана. Энэ бүс нутаг маань нэлээн ээдрээтэй бүс нутаг байдаг. Ихэнх том гүрнүүдийн ашиг сонирхлын гол төв нь. Тиймээс хурлын эхний хэсэгт аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар улс орны төлөөллүүд байр сууриа илэрхийлнэ. 

Хоёрдугаар хэсэгт уламжлалт бус аюулгүй байдлын асуудал байгаа. Энэ бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг шийдэхэд гол түлхэц болох яриа хэлэлцээний сэдэв юм.

Харин 26-ны өдөр Эрчим хүчний асуудлуудаар хэлэлцэнэ” гэв.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын олон улсын бага хурал жил бүрийн зургаадугаар сард Улаанбаатар хотноо тогтмол хуралдаж байх ажээ. 

 

x