Өнгөрсөн амралтын өдрүүдээр, Адольф Гитлерийн зурсан усан будгийн 14 бүтээл Нюрнбергийн Weilder дуудлага худалдааны газарт $450,000-аар зарагджээ.
Хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл нь II Людвиг хааны Ньюшванштейн Цайзын зураг гэнэ. Түүнийг Хятадын иргэн 100,000 еврогоор авчээ.
Гитлерийн бүтээлүүдийг нэрээ нууцалсан Бразил, Арабын Нэгдсэн Эмират, Франц, Германы иргэд худалдан авцгаасан байна.
Тэд урлагийн бүтээл талаас нь биш, харин түүхэн хүний бүтээл гэдэг утгаар нь сонирхож авсан хэмээн дуудлага худалдааг зохион байгуулагчид ярьжээ.
Гитлер анх зураач болохыг мөрөөддөг байсан гэнэ. Тэр Венийн Урлагийн Академид шалгуулсан ч тэнцээгүй хасагджээ.
Дараа нь Гитлер ил захидлын зургийг хуулбарлан зурж жуулчдад зардаг байв.
1939 оны 10 дугаар сарын 30-ны Life сэтгүүлд гарсан нийтлэлд Гитлер Английн элчин сайдад “би бол улс төрч биш, зураач хүн” гэж ярьж байсныг тэмдэглсэн нь бий.
Тэр үргэлжлүүлэн “Польшийн асуудал шийдэгдмэгц би зураачийн амьдралаа эцэслэхээр шийдсэн юм” гэжээ.
Эх сурвалж: ArtNet
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!