Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Ц.Цэрэнболд Холливудыг зорино

Өглөөний сонин
2015 оны 6 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын жүжигчдээс анх Б.Амарсайхан "NETFLIX’’-ийн “Марко Поло" цувралын нэгдүгээр хэсэгт оролцож, Хубилай хааны дүү Аригбөхийн дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл түүний гаргасан энэ жимээр Монголын жүжигчид Холливудыг зорих тухай мэдээлэл гарсаар байна.

Тодруулбал, МУСТА А.Цэгмэд хэдхэн хоногийн өмнө “Марко Поло” цувралд тоглох болсон тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл энэ удаа УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд ч түүнтэй хамт Холливудын кинонд хүч үзэх болсон тухай мэдээлэл ирлээ.

Жүжигчин Ц.Цэрэнболдын хувьд "Марко Поло" цувралын хоёрдугаар бүлэгт Сорхугтани бэхи хатны эцэг Жаха Хамбугийн дүрд тэнцсэн гэнэ.

Дашрамд сонирхуулахад, тус кинонд Монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаа бөгөөд олны хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг шалгаруулж дууссаны дараа энэ сарын 20-нд Унгарт анхны зураг авалтаа хийх юм байна.

Зураг