Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 18-наас авч эхэлнэ

Ж.Отгон
2015 оны 6 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ө.Төгөлдөрөөс тодрууллаа.

-ЭЕШ өгөхөөр хэдэн хүн бүртгүүлсэн байгаа вэ. Бүртгэлийн үеэр ямар нэгэн асуудал гарав уу?

-Энэ жил 20450 шалгуулагч шалгалтад орохоор бүртгүүлээд байна. Ямар нэгэн ноцтой алдаа гарсангүй. Шалгуулагчдын нийтлэг гаргадаг буруу зураг оруулах, бүртгүүлэхдээ хувийн мэдээлэл дутуу өгөх зэрэг алдаа гарсан. Эдгээр алдаануудыг цаг тухайд нь засуулсан байгаа. 

-Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа авсан. Нийт хэдэн шалгуулагч өгсөн бэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан. Шалгалтад нийт  21,493 шалгуулагч орсон. Үүнээс 18,200 шалгуулагч тэнцсэн.

Харин дахин авсан буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны шалгалтад өмнөх шалгалтад тэнцээгүй 3,293, шинээр нэмж бүртгүүлсэн болон өмнөх шалгалтад ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан 2,170 шалгуулагч бүртгүүлсэн байсан. 

-Шалгуулагчид шалгалтад орох эрхийн бичиг, суудлын хуваариа хэрхэн авах вэ?

-ЭЕШ-д орох эрхийн бичгийг хотод өгөх, өмнөх оны шалгуулагчид БҮТ-өөс, орон нутагт өгөх шалгуулагчид шалгалт өгөхөөр сонгосон аймгаасаа  энэ сарын 15-ны дотор очиж авна.

Цаг барихгүй байх, бичиг баримт дутуу авчирах гэх зэрэг нийтлэг алдааг гаргадаг. 

Харин энэ онд төгсөж байгаа шалгуулагчид өөрийн төгсч буй сургуулиасаа авах юм. Суудлын хуваарийг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn хаягаар нэвтэрч ороод шалгуулагч өөрөө хэвлэж авна. Мөн өмнөх оны шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ БҮТ-д ирж тамга дарж, гарын үсэг зуруулна.

-ЭЕШ-д орохдоо юу анхаарах вэ. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэзээнээс авч эхлэх вэ?

-Цаг барихгүй байх, бичиг баримт дутуу авчирах гэх зэрэг нийтлэг алдааг гаргадаг. Үүн дээр анхаарах хэрэгтэй. ЭЕШ-ыг энэ сарын 18-21-ний хооронд зохион байгуулна.  

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг танилцуулж байна

 

Шалгалт авах өдөр

Цаг

Хичээл

06 сарын 18

10:00 – 11:20

Монгол улсын түүх

13:00 – 14:40

Хими

16:00 – 17:20

Англи хэл

06 сарын 20

08:30 – 09:50

Газар зүй

11:30 – 13:10

Математик

14:30 – 15:50

Биологи

17:10 – 18:20

Монгол хэл

06 сарын 21

08:00 – 09:40

Физик

11:30 – 12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20 – 15:40

Орос хэл

 

Зураг