1. Усанд амьдрах гэж байж матартай бүү тэрсэлд
Аль хэдийнээ ёс жаяг нь тогтсон газарт хуучин байдлыг эвдэх гэж бүү оролд. Өөрөө л зовно.
2. Жижиг тулаанд ялагдаж болно, харин дайнд ялах л хэрэгтэй
Ялагдалдаа бүү гутар. Харин сургамж аваад дараагийн том дайнд ялах хэрэгтэй.
3. Нартын жаргал ханатал эдлүүлнэ гэж, бурхан надад амлаагүй ч Насаар чинь шоронд хатаана гэж, чөтгөр надад шивнээгүй.
Хэн ч шоронд суухыг хүсдэггүй. Эрх чөлөөгүй 4 хананы дундах амьдрал бол чөтгөр ч хүсэхээр зүйл биш.
4. Ар нуруу руу чинь хэн хутга шаадаг гээч? Арыг чинь хамгаалах ёстой тэр хүн чинь
Хүнд 100% бүү итгэ. Найз, нөхдөдөө ч сэтгэлээ бүү бүрэн уудал. Сүүлд нь харамсахгүйн тулд өөртөө нууцтай бай.
5. Ямааг боож идчихээд, ямаанд мөнгө төлдөггүй юм
“Ямаа” эзнийхээ өөдөөс турхирвал “боодог” болно. “Боодог” болсон л бол бурууг бусдаас бүү хай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!