Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад усан онгоц осолдлоо

Б.Даваахүү
2015 оны 6 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

Хятадын Хубэй мужийн нутгаар урсах Янцэ мөрөнд өнгөрөгч Даваа гарагийн орой цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас 450 гаруй хүн тээвэрлэж явсан аяллын хөлөг онгоц хөмөрчээ.

Энэ талаар орон нутгийн мэдээллийн агентлагууд өчигдөр мэдээлсэн юм. Хамгийн сүүлд авсан мэдээгээр таван хохирогчийн цогцсыг уснаас гаргаж, 12 хүнийг аварсан хэдий ч, олон зуун хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн хэвээр байна.

Аврах багийнхан шаардагдах бүхий л арга хэмжээг авч зорчигчдыг аврахаар ажиллаж байгаа аж. Гэвч салхи хүчтэй салхилж, ширүүн бороо тухайн бүсэд орж буй тул аврах ажиллагаанд бэрхшээл учирч байгааг холбогдох мэргэжилтнүүд учирлаж байна. 

CCTV-ийн дамжуулж буйгаар Хятадын зүүн этгээдийн Наньжинаас Чонкун хотыг чиглэн явж байсан аяллын “Донфанзишин” хөлөг онгоц хөх мөрөнд живээд байгаа юм. Хөлөг живсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч, орон нутгийн мэдээллийн агентлагууд “осол” хэмээн дамжууллаа. Түүнчлэн, азаар амь аврагдсан хөлгийн ахмад болон бусад зорчигчид хөлөг “хуй салхи”-д өртөж, хөмөрсөн хэмээн гэрчилж байгаа гэнэ. 

Өчигдөр аврах багийн шумбагчид хөлгийн их бие дотроос чимээ сонсогдсон талаар мэдээлсэн юм. Тэд хөлгийг гаднаас нь цохиход дотроос хариу цохих чимээ сонсогдсон гэнэ. Ингэснээр хөлөг дотор амьд хүн байж магадгүй гэсэн таамгийг бий болгож, аврал эрж буй хүмүүсийг хөлгөөс гаргахаар ажилласаар байгаа юм.

Янцэ мөрөн нь Түвдийн уулсаас эх авч, зүүн хятадын тэнгист цутгах бөгөөд уртаараа дэлхийд гуравдугаарт ордог мөрөн аж.

Гэхдээ энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Амьд үлдсэн 12 хүнийг ослын бүсээс нэлээд зайтай газраас олсон бол хөлгөөс таван цогцсыг олжээ. Амьд үлдсэн хүмүүсийн дунд хөлгийн ахмад, ахлах инженер нарын хүмүүс байгаа бөгөөд тэд эдүгээ цагдаа нарын хамгаалалтад байгаа аж. “Донфанзишин” хөлөг орон нутгийн цагаар өнгөрөгч Даваа гарагийн 21.28 цагийн үед хөмөрчээ. Тухайн үед онгоцонд хятадын 406 зорчигч, аяллын компанийн таван ажилтан, хөлгийн багийн 47 хүн нийтдээ 458 хүн зорчиж явжээ.

Хөлөг осолдсон шалтгааныг хуй салхитай холбон тайлбарлаж байгаа ч, хөлгийн баг даацыг 24 хүнээр хэтрүүлсэн гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, “Донфанзишин” хөлгийн урт нь 76.5 метр бөгөөд 2200 тоннын даацтай, хамгийн ихдээ 534 хүн зорчих боломжтой. Хубэй мужид томоохон осол гарсантай холбоотойгоор Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян албаны бусад хүмүүсийн хамтаар ослын бүсэд аврах ажиллагааг явуулж буй мужийн онцгой байдлын газарт зочилж, чиг үүрэг өгчээ. Наньжинрс Чонкун хот хүртэл 1200 орчим км, байна.

Янцэ мөрөн нь Түвдийн уулсаас эх авч, зүүн хятадын тэнгист цутгах бөгөөд уртаараа дэлхийд гуравдугаарт ордог мөрөн аж. Мөрний урт нь 6300 км гэнэ. Ямартай ч, одоогоос нэг жил гаруйн өмнө Өмнөд Солонгос Улсад живж, 300 гаруй хүнийг үхэлд хүргэсэн Севолын осол энэ удаа Хятадад давтагдлаа. Сураггүй болсонд тооцогдож буй 400 гаруй хүн эсэн мэнд аврагдаж чадах эсэх нь тодорхойгүй байна.

Зураг