М-Си-Эс Кока-Кола компанийн “Bonaqua” брэнд хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж ухаалаг утасны аппликэйшнээ шинэчиллээ.
Өдрийн усны хэрэглээг тооцоологч “Bonaqua” аппликэйшн нь тодорхой давтамжтайгаар ус уухыг сануулж, усны хэрэглээ болон биеийн жинг хянахаас гадна сонирхолтой зөвлөгөө, мэдээллүүдийг хүргэх юм. Та аппликэйшнээ ухаалаг утасныхаа “Play store” болон “App store”-оос “bonaqua” хэмээх түлхүүр үгээр хайж үнэгүй татаж аваарай.
“Bonaqua” брэнд энэ зуны турш эрхэм хэрэглэгчдээ “Боломжоо усал” хэмээн уриалж буй. Тийм ч учраас боломж хүн бүрт байдгийг, бас эргэн тойронд хязгааргүй оршин байдгийг сануулсаар байгаа. Өнөөдөр таны хүсч буй хүсэл маргааш биеллээ олж, боломжоо ашиглахад эрүүл бие, сэргэг ухаан тусална. Харин эрүүл, сэргэлэн байхын тулд чанартай, сайн ус ууж хэвших нь чухал билээ.
Ус бол хүний биеийн гол бүрэлдэхүүн хэсэг. Насанд хүрсэн хүний биеийн жингийн 60%-ийг ус эзэлдэг бөгөөд хоол боловсруулах, шингээх, шим тэжээлийг зөөвөрлөж ашиглах болон хэрэггүй хорт бодисыг биеэс гадагшлуулахад тусалдаг. Үүнээс гадна дараахь олон давуу талтай.
Иймээс усны хэрэглээгээ тогтмол хянаж, алдагдсан шингэнээ нөхөн, эрүүл мэнддээ анхаарч, тогтмол ус уух хэвшлийг бий болгоход анхааран “Bonaqua” брэнд ийнхүү аппликэйшнээ хөгжүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!