Монголд “Samsung” брэндийн гар утсыг албан ёсны эрхтэйгээр борлуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Албан ёсны борлуулагчаас авах нь бүтээгдэхүүний найдвартай байдал, баталгаат хугацаанд асуудал гарахгүй давуу талтайг бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн.
Тодруулбал, Samsung-н албан ёсны оригинал утас орчин үеийн дэвшилтэт үйлдвэрт угсарч, үйлдвэрлэдэг бөгөөд чанар стандартын олон шат дамжлагаар тэнцсэний дараа хэрэглэгчийн гарт хүрдэг учраас бүтээгдэхүүний найдвартай байдал, баталгаат хугацаанд асуудал гарахгүй гэсэн үг.
Тэгвэл энэ удаад албан ёсны борлуулагчаас авсан гар утас өөр ямар давуу талтай болохыг онцолж байна.
Samsung-ийн албан ёсны эрхтэй оригинал утасны ялгарах хамгийн гол давуу тал нь танд эх хэл дээрээ буюу Монгол хэл дээр утсаа ашиглах боломжийг олгож байна.
Утсаа анх асаахад ашиглах хэлний сонголт гарч ирэх бөгөөд Та Монгол хэлийг сонгон, ашиглах боломжтой. Өмнө нь хэлний тохиргоогүй үед крилл үсгээр бичихийн тулд нэмэлт аппликэйшн татаж авах, эсвэл гадаад хэлийг ашигладаг байсан бол одоо эх хэл дээрээ Samsung-ийн утсыг ашиглах боломжтой болжээ.
Өөрөөр хэлбэл Samsung-аас үйлдвэрлэн гаргаж буй сүүлийн үеийн бүх төрлийн ухаалаг утаснууд Монгол хэлтэй мөн Монгол гартай (keyboard) болсон байна.
Ингээд албан ёсны эрхтэй, оригинал утсыг хэрхэн таньж авах талаар мэдээллийг хүргэе.
Ингээд албан ёсны эрхтэйгээр Samsung-н гар утас борлуулдаг газруудыг танилцуулж байна.
Харин албан ёсны эрхтэй засварын төвүүд УИД-ийн баруун талд Алтай центр, 1 давхар, Теди төв, 1 давхарт тус тус ажиллаж байна.