ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Construction Mongolia-2013” олон улсын хурал, үзэсгэлэн болно

Өглөөний сонин
2013 оны 10 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг
“Construction Mongolia-2013” сэдэвт олон улсын үзэсгэлэн, хурлыг энэ сарын 18-20-нд зохион байгуулах гэж байна.

Төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоо­дын хөрөнгө оруулагч­дын хамтын ажиллагааг хөг­жүүлэх, тэдэнд ба­рил­гын салбарын бодлогыг танил­цуулах зорилгоор “Construction Mongolia-2013” сэдэвт олон улсын үзэсгэлэн, хурлыг энэ сарын 18-20-нд зохион байгуулах гэж байна.

БХБЯ-наас 2013 оныг “Барилга, хот байгуулалтын сал­барын бодлого, эрх зүйн орчинг шинэчлэх жил” болгон зарласан.

Үүн­тэй холбогдуулан зо­хион байгуулж буй энэхүү үзэсгэлэн, хурлаар төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажил­ла­гааны байгууллагууд, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн хол­боод, олон улсын нэр хүнд­тэй ком­паниудын тө­лөөлөл хуран чуулах юм. 

Хурал Төрийн ордонд, харин үзэсгэлэн нь Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Дашрамд дуулгахад хурал, үзэсгэлэн­гийн үеэр УДЭТ-аас Буянт-Ухаа спорт цогцолбор хүртэл нэг цаг тутамд үнэгүй автобус явуу­лахаар болжээ.

Зураг