БНХАУ уул уурхайн салбартаа шинэчлэл хийсээр байна. 2000 оноос хойш дэлхийн нүүрсний эрэлт 2.9 тэрбум тонн болон өссөн.
Энэ тооцооллын 2.3 тэрбум тонн болон 82 хувийг нь Хятад улс бүрдүүлдэг аж.
Ирэх хоёр жилд тус улсын Засгийн газраас нүүрсний 2000 гаруй жижиг уурхайн үйл ажиллагааг хаахаар шийдвэрлэсэн байна.
Хятадад нүүрсний 12000 уурхайгаас жилдээ 90 мянган тонноос бага олборлолт хийдэг уурхайнуудыг хаахаар болжээ.
Тус улсад нүүрсний 12000 уурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс жилдээ 90 мянган тонноос бага олборлолт хийдэг уурхайнуудыг хаахаар болжээ. Ингэхдээ нүүрсний чанар болон ажиллах орчны нөхцөлд нийцэхгүй зэрэг үзүүлэлтүүдийг чухалчлан үзэх аж.
Энэхүү кампанит ажил нь нүүрсний шинэ уурхайнуудын үйл ажиллагааг чанаржуулах, жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь 300 мянган тонноос багагүй уурхайг дэмжих гээд олон талт цогц ажил юм.
Түүнчлэн жилдээ 900 мянган тонноос багагүй хүчин чадалтай ч нүүрс нь чанар муутай, аюулгүй ажиллах орчны үзүүлэлт тааруу уурхайнууд хаагдах юм.
Хятад улс энэ жил 628 жижиг уурхайг хааж, 622 уурхайн үйлдвэрлэлийг сайжруулан, 388 уурхайг нэгтгэсэн байна.
Энэхүү эрс шинэчлэлээс үл хамааран 2012 онд тус улсын нүүрсний үйлдвэрлэл 2.66 тэрбум тоннд хүрч өмнөх жилтэй харьцуулахад 4.0 хувиар өссөн байна.
Засгийн газрынх нь мэдээлснээр нэг тонн тутамд уурхай дахь алдагддын хэмжээ 2011 онд 0.564 болж, 2002 онд 4.94 байсан үзүүлэлтээс огцом буурсан боловч Америкийн одоогийн 0.019 гэсэн үзүүлэлттэй харьцуулахад аюулын харанга болсоор байгаа аж. 2012 онд Хятадад 1.384 хүн уурхайн гэнэтийн ослоор амиа алдсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!