Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Аугаа Эх орны Дайны түүхэн гэрэл зургууд

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 9
iKon.MN

Эх орны дайны түүхэн ховор гэрэл зургуудыг тайлбартайгаар хүргэж байна.

Эх сурвалж: Adme.Ru 

 

Макс Альпертын зураг “Командлагч”. Эх орны дайны хамгийн алдартай зураг. Зураг дээр улстөрийн орлогч А. Г. Ерёменко цэргүүдийг довтолгоонд оруулж байна. Хэдхэн секундын дараа тэр амиа алдсан юм.

 

Маргарет Бурк-Уайтын зураг. Германы агаарын хүчин Москвад довтолж байна. 1941 оны долдугаар сарын 26.

 

Борис Ярославцевын зураг. 1941 оны зургаадугаар сарын 22. Бөмбөгдөлтөөс хоргодож байгаа хүүхдүүд.

 

Марк Марков-Гринбергийн алдарт зураг. 1943 онд авсан энэ зураг Зөвлөлтийн цэргийн эр зоригийн билэгдэл болж байв.

 

Всеволод Тарасевичийн зураг. Выборгийн ойролцоо Катюша гал нээж байгаа нь.

 

А.Кричевскийн зураг. Муур тэвэрсэн Зөвлөлтийн дайчид Сталинградад.

 

Зөвлөлтийн цэрэг олзны Германчуудад тамхи өгч байна.

 

Курскийн цүнхэлд. Танкчид Германы сүйрсэн “Барс” танкыг үзэж байгаа нь.

 

Довтолгооны үед амь үрэгдэж буй цэрэг

 

А.Холубовагийн зураг. Чех хүүхэд тэвэрсэн Зөвлөлтийн цэрэг

 

Дмитрий Бальтерманцын зураг. Ахлах түрүүч И. Киреев Бреслаугийн дэргэд болсон шөнийн тулаанд Германчуудаас олзолсон гранат харвагчаар буудаж байгаа нь.

 

Всеволод Тарасевичийн зураг. Улаан Тугийн одонгоор шагнагдсан пулемётчин Ефим Костин

 

Всеволод Тарасевичийн зураг. Ленинградын бүслэлтийг сэтлэх тулаанд орж байгаа Зөвлөлтийн цэргүүд

 

Зөвлөлтийн тагнуулынхан тулаанд орж байгаа нь

 

Михайл Трахманы зураг. Дайны үеийн хүүхэд

 

Нийслэл хотыг агаараас хамгаалах харуулын цэрэг “Москва” зочид буудлын дээвэр дээр

 

Пулемётын сум цэнэглэж байгаа нисгэгч

 

Эммануил Евзерихиний зураг. 1944 оны зун Беларусьт Германы армийн эсрэг гал нээж байгаа дайчид.

 

Марк Марков-Гринбергийн зураг. Танкны гинжин дор

 

Эммануил Евзерихиний зураг. Германы бөмбөгдөлтийн дараа Сталинградын вокзалд байдаг “Хүүхдийн тойрон бүжиг” усан оргилуур

 

Дайны үеийн дүүжин

 

Евгений Халдейн зураг. 1945 оны тавдугаар сар, Берлинд, Рейхстагийн ойролцоо цэргийн техникийг зохицуулж байгаа 87 дугаар зам ашиглалтын тусгай ангийн ахлагч Мария Шальнева

 

Ольга Игнатовичийн зураг. Зөвлөлтийн нисгэгч амрах зуураа тагтаа хооллож байгаа нь.

 

1945 он, Чехословак. Прагын нэгэн талбайд машиндаа амарч буй Зөвлөлтийн цэргүүд

 

Аркадий Шайхетын зураг. Эргээд ирлээ!

 

Анатолий Егоровын зураг. Зөвлөлтийн дайчдыг тосож байгаа Прагын иргэд

 

Залуу баатрын шагнал

 

Рейхстагийн орой дээр мандаж байгаа Ялалтын туг