Дэлхийн хоёрдугаар дайн Европт дуусаад 70 жил болж байна. Дайны үеэр Берлинд 600,000 орчим байшин сүйдсэн. Тэдгээрээс голдуу Берлиний хана дагуух балгаснууд нь олон арван жил хэвээр хадгалагдаж байсан гэдэг.
Харин 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа эдгээр нь бүрэн шинэчлэгдсэн юм.
өмнө
одооБранденбургийн хаалга бол Берлиний билэгдэл. Хүйтэн дайны үед Берлиний ханатай зэрэгцээ байсан учраас шинэчлэгдээгүй байсаар сүүлд 2000-2002 онд засварлаж, танигдахын аргагүй болгожээ.
өмнө
одооУлаан армийн цэргүүд Рейхстагийн гадаа. 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд энэ ордонд ширүүн тулаан болж байв. Одоо энд Германы парламент хуралддаг бас Норман Фостерын бүтээсэн алдарт шилэн орой нь жуулчдын үзвэр болдог гэнэ.
өмнө
одооКайзер Уилгельмийн дурсгалын сүм одоо болтол сүйрсэн хэвээрээ байгаа барилга. 1943 оны агаарын дайралтанд сүйрсэн ба дайны дараа зориудаар засалгүй үлдээжээ.
өмнө
одооРейхстагийн өөр нэг талаас. Энд ирэгсэд дотор талын ханан дээр 1945 онд Зөвлөлтийн дайчдын үлдээсэн бичээсийг харж болно.
өмнө
одоо1920-оод оны үед Берлиний шөнийн амьдралын төв байсан Александрплац. 1960-аад оны үед засварлагдаж Зүүн Берлиний гол цэг болсон ба хажууд нь телевизийн цамхаг босгожээ.
өмнө
одоо1945 оны тавдугаар сарын 16, яруу найрагч, сэтгүүлч Василий Захарченко (баруун гар талд) Зөвлөлтийн офицертэй ярилцаж байна. Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 24-нд бүхээгт дугуйн жолооч Клеменс үйлчлүүлэгчээ хүлээн сууна. Цаад талын зүүн гар талд нь алдарт Адлон зочид буудал харагдана. 1945 онд сүйрч 1997 онд сэргээн босгосон юм.
Эх сурвалж: Radio Free Europe/Radio Liberty
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!