МУИС-ийн Бизнесийн сургууль нь Бизнес Консалтинг Төвөөрөө дамжуулан бизнесүүдэд ахисан түвшний сургалтын (executive training) үйлчилгээ үзүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ.
Тус Төвөөс компанийн дунд, дээд шатны менежер, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулдаг “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР” нь бизнес удирдах чадвараа хөгжүүлэх, орчин үеийн менежментийн мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэлтэй залуусын суралцахыг хүсдэг хөтөлбөр болсон.
Сар орчим хугацаанд үргэлжилдэг “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР”-т МУИС-ийн Бизнесийн сургуулийн шилдэг багш нараас гадна өндөр амжилт гаргаж буй бизнес менежерүүд, мэргэжлийн консалтинг, сургалтын байгууллагуудын захирлууд хичээл зааж, мэдлэг, туршлагаа хуваалцдаг нь тус хөтөлбөрийг гүйцэтгэх удирдлагын хөгжлийн чиглэлийн бусад сургалтуудаас давуу үнэ цэнэтэй болгодог.
Бүтэн хоёр өдрийн хугацаанд компанийн засаглалын нарийн ширийн ойлголт, зарчмуудыг заадаг тус сургалтын сургагчид нь Санхүүгийн Зохицуулах Хорооны Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн гишүүд буюу салбарын экспертүүд, МУИС-ийн Бизнесийн сургууль, Хуульзүйн сургуулийн нэр хүндтэй багш нар байдаг.
1. КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН СУРГАЛТ. Санхүүгийн Зохицуулах Хорооны Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс албан ёсоор итгэмжлэгдсэн энэхүү гэрчилгээт сургалтыг МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын менежмент, санхүү, хуулийн салбарын шилдэг багш нар удирдан явуулж, зөвхөн компанийн засаглал төдийгүй менежмент, санхүү, хууль эрхзүйн цогц, уялдаатай мэдлэг олгодог. 2015 оны тавдугаар сарын 15-нд эхэлнэ.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.
2. “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРС: МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР” СУРГАЛТ. Тодорхой өсөлтөнд хүрсэн ч цаашид өргөжилт, шинэчлэл хийх зорилготой компаниудын захирал, дээд түвшний удирдлагуудад бизнесийн менежментийн ахисан түвшний мэдлэг олгох 16 хоногийн сургалт. 2015 оны тавдугаар сарын 25-нд эхэлнэ.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.
Холбоо барих:
Бизнес Консалтинг Төв
Утас: 350997, 99227130
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/BusinessConsultingCenter
Цахим хуудас: bs.num.edu.mn
Хаяг: МУИС-ийн Бизнесийн сургууль, МУИС-ийн IV байр, Бага Тойруу, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|