Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Охиноо хөнөөсөн 37 настай ээжид эрүү үүсгэн шалгаж эхэллээ

Г.Мянган
2013 оны 10 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг
Гурван настай охиныхоо толгойг хүйтэн мэсээр гэмтээж аминд нь хүрчээ

Гурван настай охиныхоо толгойг хүйтэн мэсээр гэмтээж аминд хүрсэн 37 настай Ж гэгч эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.  

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух 37 настай иргэн Ж гэгч нь гурван настай эмэгтэй М гэгчийн амь насыг онц хэрцгий аргаар хохироосон байсан. 

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-ийн 2.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ажээ. 

Зураг