Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил 5,983 сурагч Ерөнхий Боловсролын Сургуулиа төгсөнө

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэл Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 213 сургуульд 202,510 сурагч суралцаж байгаагаас энэ хичээлийн жилд суурь боловсролыг 20,119 бүрэн дунд боловсролыг 5,983 нийт 26,102 суралцагч төгсөж байна. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Боловсролын Газраас “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмж нь нийслэлийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын нийт сургуулиудад ижил тэгш үйлчилэх юм байна.

Төгсөлтийн баярын арга хэмжээ нь 9, 12-р ангийн сурагчдын дунд эрдмийн баяр ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд , нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх , эцэг эх сурагчдаас хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй байх чиглэлийг баримтлах аж.

Энэ ажлыг зохион байгуулахдаа  дүүргийн Боловсролын хэлтэс, сургуулийн захирлуудад  дараах асуудлуудад  анхаарч ажиллахыг зөвлөжээ. Үүнд: 

  1. Төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг  нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай нэг өдөр зохион байгуулах талаар , мэдээлэл өгч  арга зүйгээр хангаж ажиллах  
     
  2. Төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхдээ тайлант өдөрлөг , гэрчилгээ гардуулах ёслол  болгон нэгдсэн зохион байгуулалттайгаар зохион байгуулах
     
  3. “Эрдмийн баяр”-ыг зохион байгуулахдаа төгсөгчдийг шагнах урамшуулах , тэргүүний  сурагчдыг алдаршуулах ажлыг зохион байгуулах
     
  4. Дүүргийн цагдаагийн хэлтэс, хороодын хэсгийн байцаагч, хорооны засаг дарга нарт  мэдээлэл хүргүүлж , аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах 
     
  5. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах тэдний дэмжлэгийг авч хамтран ажиллах /School police/
     
  6. Хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрдмийн баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, мөн архи согтууруулах ундаа хэрэглэх , сурагчдаас зохион байгуулалтайгаар мөнгө хураамж авахгүй байх,  эцэг эх сурагчдад хүндрэл багатайгаар зохион байгуулах олгох тал дээр нэгдсэн зохион байгуулалт хийж , хяналт тавьж ажиллах 
     
  7. “Эрдмийн баяр”-ын өдөр дүүрэг бүр нэг бүтээлч ажил санаачлан зохион байгуулах, зохион байгуулсан ажлын үр дүн тайланг нэгтгэн ирүүлэх зэрэг нэгдсэн байдлаар зохион байгуулагдана.