ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгой компани Өмнөговь аймагт жил бүр 5 сая доллар шилжүүлэх гэрээ байгууллаа

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өмнөговь аймаг, Ханбогд сум болон Оюу толгой ХХК-ийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол тус аймгийн төв Даланзадгад хотод боллоо.

Хамтын ажиллагааны гэрээнд Оюу толгой компанийг төлөөлж тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлей, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИХ-ын дарга Т.Батчулуун, Ханбогд сумын Засаг дарга Т.Баян-Өлзий ИХ-ын дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурлаа. 

 

Хамтран ажиллах гэрээний хүрээнд дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явагдах аж. 

Үүнд:

  • Усны менежмент
     
  • Байгаль орчныг хамгаалах менежмент
     
  • Уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежмент
     
  • Үндэсний түүх соёл ба аялал жуулчлал
     
  • Нийгмийн суурь үйлчилгээ 
     
  • Орон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанууд 
     
  • Нийтийн зориулалттай дэд бүтэц буюу хот байгуулахад шаардлагатай инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэх юм. 

“Хөгжлийг дэмжих сан”-г шинээр байгуулан дээрх ажлуудыг санхүүжүүлэх юм байна. Уг санд Оюу толгой компаниас жил бүр таван сая доллар шилжүүлж байх аж

Энэхүү хамтын ажиллагааны гэрээг 30 жилийн хугацаатай, цаашид сунгах нөхцөлтэйгөөр байгуулжээ.  

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.24.15] 2015/4/22
ene ogooshiig yamar teneg ni avdag b.naa
0 | 0 Хариулах
Fuckin aluurchid [202.179.20.78] 2015/4/22
naadah ch shvilsnii todii l zvil sh dee... 100 % -aas 5 % n l MGL d vldej baigaa shvv !!!!!!!!!!!11
1 | 0 Хариулах
иргэн О [182.160.34.194] 2015/4/22
Маш сайн
0 | 0 Хариулах
Хавх [202.21.106.160] 2015/4/22
Үнэгүй бяслаг хулганы хавханд л бий.
0 | 0 Хариулах
Зочин [103.23.51.2] 2015/4/22
Өмнөговийнхон энэ мөнгийг зөв зүйтэй зарцуулах хэрэгтэй. Маш гоё аялал жуулчлалын газруудтай болвол гоё
3 | 0 Хариулах
AA [27.123.214.2] 2015/4/22
Neg aimagiin zasag darga bolsonoos Xan bogd sumiin zasag darga bolson n untstai yum bish uu kkk
1 | 0 Хариулах
Mulan [202.55.191.130] 2015/4/22
За нөгөө Ханбогдыг дарладаг, юу ч өгдөггүй гээд байсан гарууд хаана байна? ичиж үхцэгээ!
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.44] 2015/4/22
saihan l geree baina. zasag darga buduun darga bolsoon daanch [хориотой үг] shuu mongold yumbolgon hudlaa bdiimdoo
0 | 0 Хариулах