Нөхөрлөлийн үнэ цэнийг хөгжилтэй байдал, хөгтэй явдлаар харуулдаг “Гурван найз” олон ангит киноны үргэлжлэл болох “Гурван найз: Яасан байх нь уу?” УСК энэ сарын 22-ноос эхлэн “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”, “Хүннү”-гийн дэлгэцнээ гарах гэж байна.
Хүүхнүүд хөл алдан гүйдэг хөөрхөн төрсөн Төгөлдөр, охидын араас гүйх овжин сэргэлэн Цэрэндалай, сав л хийвэл бүтэлгүйтэх сайхан сэтгэлтэй Санчир гурав энэ удаад нөхөрлөлийнхөө 22 жилийн ойгоор амьдралдаа хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай, сургамжтай баярыг тэмдэглэх болно.
Тэд гурвуулаа өөр зан араншинтай, сонирхолтой хүмүүс ч гэсэн бие биенээ гэсэн сэтгэлээрээ нэгдэж байдаг.
Кинонд анд нөхдийн бие биенээ гэх сэтгэл, найз гэдгийн мөн чанар, сайндаж, муудсан ч үргэлжилсээр байдаг нөхөрлөлийн тухай харуулсан байна.
Ингээд уншигчдадаа “Гурван найз: Яасан байх нь уу?” киноны зураг авалтын үеийн фото зургуудаас хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!