Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаевын нэр хүнд бусдад боломж олгохгүй байна

Б.Ууган, iKon.mn
2015 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Казахстанд ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын бэлтгэл ид дундаа явагдаж байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ээлжит бус сонгууль болох бөгөөд сөрөг хүчний нэр дэвшигчид өнөөгийн ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай өрсөлдөхөд тун хүнд байгааг шинжээчид онцолжээ. 

Сонгуулийн хугацаа дөхөх тусам нэр дэвшигчид төрийн тэргүүний албан тушаал гэсэн өрсөлдөөний чухал үр дүнгийн төлөө тэмцэлдсээр байна. Кампанит ажилд энгийн казахстанчууд ч идэвхитэй оролцон, саяхан Астана хотод төв гудамжаар бүх нийтийг хамарсан гүйлт зохион байгуулжээ. Сонгуулийн өдрийг ажиглагчид ч бэлэн байдалтайгаар хүлээж байна.

Санал хураалт явагдах өдөр 10 мянга гаруй ажиглагч оролцоно гэсэн урьдчилсан мэдээлэл гарчээ.

Казахстан улсад Шанхайн хамтын нийгэмлэг, Европын холбооны аюулгүй байдлын зөвлөл, АНУ, Их Британи, Франц, Итали зэрэг улс орнуудаас олон улсын ажиглагчид ирэх төлөвтэй байгаа гэнэ. Тэдгээрээс хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийг Хамтын нөхөрлөлийн орнууд илгээжээ.

Өнөөгийн Ерөнхийлөгч Назарбаев уламжлал ёсоороо өдөр тутмын ажилдаа анхааран, өрсөлдөгчдийнхөө үйлдэлд огтхон ч санаа зовохгүй байгаагийн дээр асар их дэмжлэг авч байгаа, ямар нэг сурталчилгаа хийх шаардлагагүй гэж ажиглагчид үзэж байна.

Тэрбээр Казахстаныг удирдсан хугацаандаа нийгмээ нэгтгэж, эдийн засгаа бэхжүүлэн, казахстанчуудын амьдралын түвшнийг эрс дээшлүүлж чадсан гэж судлаачид үздэг.

Харин бусад нэр дэвшигчдийн тухайд гэвэл, Абельгази Кусаиновын сурталчилгаа, сонгуулийн өмнөх кампанит ажил нь экологийн асуудалд голчлон чиглэгдсэн гэнэ. Харин коммунистууд барууны соёл, түргэн хоолыг шүүмжилж, марксизмын үзэл суртлыг сурталчилж байгаа гэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүр улсаас 7 сая гаруй тенге сурталчилгаандаа зориулан авсны дээр хуульд зааснаар сурталчилгаандаа өөрийн хөрөнгө болон казахстанчуудаас авсан хандивыг ашиглаж болох юм. 

Сонгуулийн өдөр болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдсэн энэ өдрүүдэд Казахстанд сонгуулийн хэсгүүдийг бэлтгэж байгаа бөгөөд нийтдээ 10 мянга орчим сонгуулийн хэсэг байгуулагдах юм байна. Түүнчлэн гадаад орнууд дахь элчин сайдын яаманд санал авна.

Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй есөн сая гаруй иргэн байгаа гэнэ. 

Эх сурвалж: вести