Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг гай болох уу, гавьяа байгуулах уу?

Б.Өнөртогтох
2015 оны 4 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

-Германы 32 жилийн түүхэнд гурван Ерөнхий сайд, манай улсын 25 жилийн түүхэнд 14 Ерөнхий сайд-

Ерөнхий сайд асан Сү.Бат­болдын үед эхэлсэн Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн са­наа­чил­сан “Эдийн засгийн чуул­ган”-ы өнөө жилийн хуралдааны үеэр анхаарал тат­сан мэдэгдэл хий­сэн хүн бол Мон­гол Улсын Ерөн­хийлөгч асан П.Очирбат гуай байв. Тө­рийн тогтвортой байдлын асууд­­лаар индрээс хэлсэн үгэн­дээ “Монгол Улс ардчилсан за­маар урагшилж зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 25 жил өнгөрөөд байна. 

Гэтэл энэ ху­гацаанд бид 14 Ерөнхий сайд­тай, мөн тооны Засгийн газар бай­­гуулсан байна. Ийм байхад Мон­гол төрийн залгамж халаа, улс төрийн тогтвортой бай­дал, тогтвортой бодлого ярьж чадах уу” хэмээсэн нь ан­хаарал татах асууд­лын нэг байв. Түүнчлэн, УИХ-ын гишүүн М.Батчимэг Мон­гол Ул­сад засаглалын хямрал нүүр­­лэ­чихээд байгааг хэвлэлд өг­сөн ярилцлагадаа онцлон ярь­сан юм. Тэрбээр, “Монголд төв­лөрсөн гүй­цэтгэх эрх мэдэл гэж хаана ч алга. 

Ерөнхий сайд гүйцэтгэх за­саг­лалын тэр­гүүн. Гэтэл пар­ла­ментын засаг­лалтай орны Ерөн­хий сай­дад байдаг танхимын сайд нараа өөрөө томилж чөлөөл­дөг хамгийн чухал эрх мэдэл ма­­найд Ерөнхий сайдад биш, УИХ-д байдаг. Энэ бол Ерөнхий сайдыг ч биш, гүйцэтгэх засаглалын бүхэлд нь хариуцлагагүй болгож байгаа гол шалтгаан.

Нө­гөө талд нь УИХ-ын гишүүдэд сайд нарыг томилгоогоор улс төр хийх, үнд­сэн ажлаа хийхгүй зас­гийг шан­таажлах, Ерөнхий сай­дыг барьцаалж хүс­сэн хүнээ тул­гах, хү­сээгүй хү­нээ огцруулах болом­жийг Үнд­сэн хууль өөрөө олгож бай­­гаа хэрэг. Монголд сүүлийн 24 жилд өнөөдөр 14 дэх Ерөнхий сайд засаг барьж барьж байна. Хү­нээр нь тоолбол энэ хугацаанд 12 хүн засаг барьсан байдаг. Нэг Ерөнхий сайдын дундаж хугацаа хоёр жил хүрэхгүй. 

Сүүлийн хоёр жилийн хуга­цаанд гэхэд УИХ сайд, Ерөн­хий сайдыг огцруулах асуудлыг нийт долоон удаа авч хэлэлцсэн бай­на. Ийм байхад тогтвортой бай­дал, урт хугацааны хөгжлийн бодлого ярих боломж бий юу” хэмээжээ.  Гэтэл Англи Улс гэхэд 20 жилийн хугацаанд гуравхан удаа Ерөнхий сайдаа сольсон бай­на, цаана чинь. Германы 32 жи­лийн түүхэнд мөн л гуравхан Ерөн­хий сайд байжээ. Ийм байж л улс хөгжих учиртай. 25 жил гэдэг хөгжиж буй орны хувьд асар их хугацаа. 

Дөрвөн жилийн циклээр бодсон ч зургаан удаа төрөө сольж, зургаан Засгийн газрын том бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжсэн байх цаг. Намуудын дунд хугацааны хөтөлбөр бүр ном дүрмээрээ дөрвөн жилдээ багтаад хэрэгждэг байсан бол багагүй олон асуудлаар шийдэл олчихсон байх цаг хугацаа өнгөрчээ. Гэтэл энэ хугацаанд 14 удаа засаг байгуулж төрөөрөө тогложээ. Нэг сайд нь нэг жил гаруйн хугацаанд л төр барьдаг байсан гэсэн үг. 

Тэр тоолонгоор танхимын сайдууд солигдоно. Тэр болгонд яам, агентлагийн ажилчид намын эрх ашгийн үүд­нээс халагдаж солигдсон. Ийм байхад тогтвортой төр, монгол төрийн зал­гамж халааг яриад яах билээ. Ийм ахархан настай Засгийн газ­рын хэрэгжүүлэх хөтөлбөр гэж юу байх билээ. 1996-2000 онд бид дөрвөн ч сайдын нүүр үзсэн га­шуун түүхтэй улс.

М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал /Ж.Наранцацралт агсаныг огцорсны дараа Гадаад хэргийн сайд Н.Туяа найман хоног үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд байсныг тооцвол таван сайд­тай байсан/ гэсэн дөрвөн сайд 1996-2000 оны Засгийн газрыг удир­даж байв. 

Ардын намын Зас­гийн газрын үед хоёр удаа тан­хим бүрддэг бичигдээгүй хууль­тай. Ийм байхад Монгол Улс хөгжих боломж үнэндээ ха­раг­дах­гүй байна. Эдгээр 14 сай­даас өнөөдрийг хүртэл сайн муу­гаараа дуудуулж яваа цөөнгүй хэсэг байхад сайд байсныг нь мартах шахам хүмүүс ч олон бий. Ардчиллын жилүүдэд Ерөнхий сайд П.Жасрай, Н.Энхбаяр нар л бүрэн эрхийн хугацаагаа дуустал дөрвөн жил засагласан байна. 

М.Энхсайханы Засгийн газрын үед үнэ чөлөөлж байсан гэдгээр нь өнөөдөр түүнийг дурсдаг. М.Энх­баярын үед Мянганы зам эхэлсэн. Харин М.Энхболдын үед газрын наймаа цэцэглэсэн. С.Баяр атрын гуравдугаар аяныг амжилттай эх­лүүлж, газар тариалангийн сал­бараа хөл дээр нь босгож чадсан сайд. Харин нөгөө талаар Оюу­ Тол­гойн алдаатай гэрээг зурсан хамгийн гол буруутан хэмээн долоон жил адлуулж яваа. 

Саяхан ч түүний нэр саар мэдээлэлтэй хамт гарч ирлээ. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх түүхэн шийдвэр гарч байсан хэмээн өнөө хүртэл ярьдаг ч авлига хүнд суртлыг бүрэн утгаар нь энэ хүн цэцэглүүлжээ. Сү.Батболдын үед мон­голын эдийн засаг 17 хувьд хүрч, түүхэн амжилт тогтоож бай­сан ч өнөөдөр энэ зөвхөн хөө­сөрсөн бодлогын нэг байсан хэ­мээн адлуулж Чалькогоос зээлсэн өр нь Сү.Батболдыг өнөөдрийг хүр­тэл нүүрээ нууж явах шалт­гаан болж байх жишээний. 

Р.Амар­жаргал шиг нэгхэн жил сайд хийхдээ үүргээ дуусгаад л буу­сан сайд ч энэ дунд цөөнгүй бай­даг. Ж.Наранцацралт агсан шиг захидлын асуудлаар ажлаа өгсөн үүнээсээ болж сайн нэр дуулаагүй дуулиантай сайд ч ганц нэг байгаа. Намынхаа фракциудын най­руулсан улс төрийн хоронд бү­дэрсэн Н.Алтанхуягийг өнөөдөр хүн бүхэн л муугаар хэлж ярьж байна. Гэхдээ Н.Алтанхуяг сай­дын үед эхэлсэн том том бүтээн бай­гуулалт, 21 аймгийг автозамаар холбосон гавьяа хожим түүнийг сайнаар дуурсах шалтгаан болох учиртай. 

Энэ мэт амжилт гэж товойлгох зүйл нь ч дулимаг, ал­даа гэж цоллоод дуудчих зүйл ч хомсхон хийх ярих зүйл нь нэгхэн жилээр хэмжигдсэн 13 сайдынхаа тоог цаашдаа улам бүр нэмэхгүй юмсан. Хөгжиж буй орон, хөг­жингүй орнуудад танхимаараа огцрох, сайдаа суудлаас нь буулгах асуудал түгээмэл байдаг. Улс төрийн соёл нь ч тэгээд тогтчихсон. Улстөрчид ч тийм байх ёстой гэдэг итгэл үнэмшлээр улс төрийн амьдралд орж ирдэг. 

Алдаатай хэлсэн нэг үгнийхээ төлөө, төрийн буруугаас болж нэг хүн нас барсан бол уучлал гуйгаад суудлаа өгдөг тийм мундаг улс төрийн соёлтой улс олон байна. Гэхдээ тэд төрийн залгамж халааг хэзээ ч алдагдуулдаггүй гэдгээрээ биднээс ялгаатай. Ерөнхий сайд огцорлоо ч танхимын сайдууд нь ажлаа хийгээд  үлдэнэ. Тан­химаараа огцорлоо ч яам, агент­­лагийн хэмжээнд ямар ч хө­дөл­гөөн ордоггүй, төрийн ал­бан хааг­чид нь улс төрийн томил­гоо, ха­лаа сэлгээнээс ангид аж­лаа хийж чаддаг учраас тэнд бод­­ло­го алдагдахгүй байгаа юм. 

Х­а­­рин манайд энэ бүхэн эсрэ­гээ­рээ байгаа. Танхимын сайд ог­цорлоо бол шинэ сайд багаа бүр­дүүлэх нэрийдлээр төрийн ал­бан хаагчдын халж солино.

Ерөн­хий сайд, тухайн яамны сай­дын шахааны хүмүүс төрийн албаар дүүрч, яамны ажил дахиад л эхнээсээ эхлэх жишээний. 

 Танхимын сайд ог­цорлоо бол шинэ сайд багаа бүр­дүүлэх нэрийдлээр төрийн ал­бан хаагчдын халж солино.

Өмнөх сайдын эхлүүлсэн ажлыг дуусгачихвал өөрийнх нь нэр хүнд биш огцорсон сайдын нэр хүнд өсчих учраас сайн ажлыг ч мушгин дарж, саар байсан ч өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэдэг гажиг тогтолцоотой.

Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид яамны үүд сахиж хоёр жил болсон төсөл хөтөлбөр яг шийдэгдэхийн өмнөхөн танхим солигдчихдог жишээ хаа сайгүй бий. Хариуцаж авсан ажлаа мэдэхгүй, хаана юу байгааг нь ойлгохгүй нам дагасан мэдлэггүй албан хаагчид Монгол Улсын хөгжлийн хамгийн том тээг садаа болж байна, үнэндээ. 

Монголын төр боловсон хүчнээр “цангах” бус харин ч хахачихаад байгаа. Хамгийн харамсалтай нь нам дагасан хэсэг нь албан тушаалд хүрч, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон мэргэжлийн албан хаагчид гудамжинд оймс зарж, гутал, хувцасны бизнес эрхэлж байна. Энэ жишиг ч цаашаа улам лавширч улам боловсронгуй болно уу гэхээс нэг л өдөр өргөс авсан мэт арилах нь юу л бол. Тиймээс төрийн албыг улс төрийн бодлогоос ангид байлгах ажлаа эхлээд хийе. Төрлийн алба болсон яам, агентлагуудаа хуйгаар нь цэвэрлэе. 

Хөгжлийн хүрд нь Таван Толгой, Оюу Толгой гэж ярихаасаа өмнө УИХ,Засгийн газрын үйл ажиллагааг ялгаж салгах цаг нь болж. Ингэж чадахгүй л бол энэ хэвээрээ л хөгжих тухай үлгэр ярьсаар дахиад 25 жилийг үдэх нь ээ. Өнөөгийн бүрдсэн Засгийн газар том төс­лүүдээ хөдөлгөх өөрийн гэсэн эрх мэдэлтэй Засгийн газар байж ча­дах эсэх, Ч.Сайханбилэг  Мон­голын төрд гай болох уу, гавьяа байгуулах уу гэдгийг хэлэхэд эрт байна.

 

Зураг