Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны үнэ ХАМГИЙН БАГА байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны гуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4,408 орон сууцны үнийг хамруулжээ.

2015 оны гуравдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.1%-иар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 6.7%, сүүлийн наймдугаар сард 6.2%-иар буурчээ. 

 

 

2015 оны гуравдугаар сард зах зээл дээрх орон сууцны үнэ харьцангуй тогтворжих хандлагатай болсон бөгөөд тухайн сард өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны үнэ өмнөх сараас бага зэрэг өндөр гарчээ. 

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2015 оны гуравдугаар сарын байдлаар 2,171,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар буурсан дүнтэй байна.

 

 

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.