Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ливи дэхь Өмнөд Солонгосын Элчин сайдын яаманд халдлага боллоо

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ливийн нийслэл Триполи хотод үл таних зэвсэгт этгээдүүд Өмнөд Солонгосын элчин сайдын яам руу гал нээсэн хэрэг өнөөдөр гарчээ.

Хамгаалалтанд байсан хоёр албан хаагч амиа алдаж, нэг нь шархтсан байна.

Хамгаалалтын албаны офицер Мабрук Абу-Бакр ярьснаар зэвсэглэсэн бүлэг хүмүүс элчингийн хажуугаар машинтай өнгөрөхдөө гал нээсэн гэнэ.

Түүний үзэж байгаагаар халдлагыг Исламын улс бүлэглэлд хамаарах этгээдүүд үйлдсэн аж.

Исламын зэвсэгт бүлэглэлийн гарт өнгөрсөн оны наймдугаар сараас нийслэл Триполи хот ороод байгаа бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар нь тус улсын зүүн хэсэгт орших Тобрук хот руу шилжээд байгаа юм.

Одоогоор Триполи хотод аллага, барьцаалалт, бөмбөгтэй халдлага тасрахгүй байгаа. Египет, АНЭУ зэрэг хэд хэдэн улсын элчин сайдын яамд ийм халдлагад өртөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Xinhuanet