ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбуудайг ХАА-н биржээр арилжина

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хүнсний улаанбуудайг  ХАА-н  биржээр  арилжих анхны худалдаа энэ сарын  10-ны 11-12  цагийн  хооронд   болно.

2014 оны  намрын  ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд  авсан  30,000  гаруй тонн  хүнсний улаанбуудай байгаагаас эхний ээлжинд 500 тонныг туршилтаар арилжих юм.

Энэ нь  спот  буюу  агуулахад  бэлэн  байгаа  буудайн дээр  хийгдэх  арилжаа  бөгөөд  үүн дээр суурилаад 2015 оны  намрын  ургацаас  гарах  буудайнд  фүжерсийн  арилжааг  явуулахаар  төлөвлөж  байна.  

Хүнсний улаанбуудайг  ХАА-н  биржээр  худалдаалахын  тулд  буудайн  натур  жин,  чийг, цавуулгийн хэмжээг гол үзүүлэлт болгосон  бөгөөд эдгээрээс хамаараад  арилжаанд  орох  буудайгаа  гурав ангилан, гурван өөр  үнээр  борлуулах юм.

Биржээр   арилжсанаар  эрэлт  нийлүүлэлтээс  хамаарч   худалдагч,  худалдан  авагч  талуудын  хооронд  зах  зээлийн  жамаар  үнэ  тогтох  мөн  тэдгээр  талуудын  хооронд  төлбөрийн  асуудал  үүсэхгүй   байх давуу талтай юм.