Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг эр могойтой гэрлэх гэсний улмаас эмх замбараагүй байдал үүсчээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн Уттар-Прадеш мужид нэгэн эр урд насандаа дурлаж байсан эмэгтэй нь энэ насанд нь могой болон төрсөн учир могойтой гэрлэхээр шийдсэн ч энэ төлөвлөгөө нь бүтэлгүйтжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр 27 настай Сандип Патель түүний гэрлэх могой нь урд насандаа сайхан бүсгүй байсан, тэд сүмд гэрлэхээр тохиролцож байсан гээд гүн бясалгалын ачаар өөрөө могой болж чаддаг хэмээн өгүүлж байсан гэнэ.

Бадвапур хэмээх алслагдсан сууринд болсон энэ өвөрмөц хуримыг үзэж сонирхохоор 15 мянга орчим хүн цугларчээ. Энэ хуримыг адислахаар ирсэн индус шашны зүтгэлтэн могойтой гэрлэх гэж байгаа эрийг яг л могой шиг авир гаргадаг хэмээн өгүүлсэн байна. Гэвч сүйт залуу болон шашны зүтгэлтэн могойтой гэрлэх боломжтой гэж баталж байсан ч орон нутгийн цагдаагийнхан энэ хуримыг тасалдуулсан гэнэ.

Сандип болон түүний эцэг Даяшанкарыг олон нийтийн эмх журмыг зөрчсөн хэмээн баривчилсны дараа хурим үзэхээр ирсэн хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэн улмаар цагдаагийнхан хүмүүсийг тараахын тулд нэмэлт хүч дууджээ.

Энд дуулгахад Энэтхэгт иймэрхүү хачирхалтай хурим гарах нь цөөнгүй. Есөн жилийн өмнө Бимбала Дас гэх эмэгтэй Орисса мужийн Тала сууринд мөн л кобра могойтой гэрлэж байжээ. Түүнийг торго саригаа өмсөөд  сүмд суух хооронд шашныхан цагийн туршид ном хурсан байна. 

Эх сурвалж: Ньюс.ру