Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хонхны баярын үйл ажиллагаанд хяналт тавихыг үүрэг болголоо

www.ulaanbaatar.mn
2015 оны 4 сарын 7
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт илрээд байгаа гахайн мялзан өвчний нөхцөл байдал, даатгалын талаар тодруулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгав.

Мөн нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр Худалдан авах үйл ажиллагааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн  бүх Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны газрын удирдлагууд, дүүргийн Засаг дарга нар хамтран ажиллаж, ил тод нээлттэй зохион байгуулахыг үүрэг болголоо. 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зар сурталчилгааны самбаруудыг стандартын дагуу нэгтгэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд,  Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа мөн үерийн эрсдэлийн менежмент, даатгалыг судлахыг нийслэлийн Онцгой байдлын газарт, нийслэлийн сургуулиудын хонхны баярын үйл ажиллагаанд хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газар, Цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо.