Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Шүүхийн мэтгэлцээний тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
  • Хангарьд ордны 14 давхарт

08:30 цагаас Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өгч, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг өгнө.

  • ГХЯ

11.00 цагаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нэг тэрбум иен /16.7 тэрбум иен/-ийн өргөт бүхий “Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”, “Орон нутагт үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Засгийн газрын солилцох Ноот бичигт гарын үсэг зурна.

  • Эрдэнэс Монгол ХХК-ийн 106 тоот өрөөнд

12.00 цагаас Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, журмын дагуу тусгай зориулалтын авто зам ашиглан тээвэрлэлт хийх, байгаль орчныг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилгоор Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

  • Хуульчдын танхимд

12:00 цагаас Хуулийн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг "Mock trial" шүүхийн мэтгэлцээний тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. 

  • МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

12:00 цагаас  "Аварга Хадбаатар сан" ТББ, Шагайн Холбоо, ЭМСЯ-наас хамтран 2015 оны долоодугаар сарын 04-нийг хүртэл үргэлжлэх "Аваргын гараа-6" өсвөрийн бага наадам эхэлж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.

  • Зууны мэдээ мэдээллийн төвд

12.30 цагаас Баялаг бүтээгчдийн хөдөлгөөнөөс Оюутолгой, Таван толгойн асуудлаар мэдээлэл хийнэ.