Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх ” хөтөлбөр хэрэгжиж байна

ikon.mn
2015 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Оюутан залуус мэргэжлээрээ дадлага хийх гэж нэлээдгүй сандардаг цаг саяхан байлаа.

Ямар байгууллагад дадлага хийх вэ, Хэрхэн ажилд орох вэ? Миний мэргэжил яг үнэндээ ямар дадлага  туршлага олж  авах бол гэсээр их сургуулийн эхний хоёр жилийг өнгөрүүлдэг. Тийм ч учраас хүссэн байгууллагатай, сурсан мэргэжлээрээ дадлага  хийж ажиллах чин хүсэл оюутан болгонд байдаг билээ.

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан залуус бүрийг “ Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх ” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Энэхүү хөтөлбөрт оюутан залуус идэвхтэй хамрагдаж, өөрийн мэргэжлийн онцлогийг  мэдэрч, дадлага туршлага олж авсаар байгаа билээ. Яг одоогийн байдлаар 22 оюутан Сод Монгол, INECS , Шунхлай групп, Монголын Залуучуудын Холбоо гэх мэт байгууллагууд дээр дадлага хийж байгаа бөгөөд маш амжилттай ажиллаж байна.

Эх сурвалж: МЗХ