Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны жишиг хороололтой болно

Өглөөний сонин
2015 оны 4 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Орон сууцны суурьшлын шинэ бүс бий болгох зорилт дэвшүүлсэн. Хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд “Шинэ яармаг" төслийг төлөвлөөд байгаа юм. 

Энэ хүрээнд 2012 онд БНХАУ-ын “Экспорт, импортын банк”-тай гэрээ байгуулсан бөгөөд дээрх хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталжээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 368,000 ам.метр талбай бүхий орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

 БНХАУ-ын “Экспорт, импортын банк” нь хөрөнгө оруулалтын 80 хувь буюу 195 сая ам.долларыг санхүүжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрт нийт 245 сая ам.долларын санхүүжилт шаардаж байгаа юм байна. 

Үлдэгдэл 50 сая ам.долларыг ТОСК-аар дамжуулж Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. “Шинэ яармаг" нь орон сууцны болон үйлчилгээний төвөөс гадна МСҮТ ч байгуулагдах жишиг хороолол болгохоор төлөвлөжээ.

Зураг