Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

МХЕГ-аас шинээр баригдаж буй барилгуудыг шалгажээ

ikon.mn
2015 оны 3 сарын 30
www.ikon.mn
Зураг зураг

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах “Хүний төлөө – Зөв тус” аян шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмж, аюулгүй байдал, өргөх байгууламж болон нийтийн тээврийн үйлчилгээнд хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээгээр үргэлжилж байна.

МХЕГ-аас УБ-Дархан чиглэлд Хустайн даваанаас Дархан хүртэлх 22.7 км авто замын шинэчлэл, энэ чиглэлийн хот хоорондын ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагааг шалгасан бол Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Есөнбулаг сумын ЗДТГ, Тээвэр автозамын газар, Мөнх-Алтайн дээж ХХК-тай хамтран хувийн автомашинаараа такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийг бүртгэж, шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл өгснөөр иргэд баталгаатай нийтийн тээврийн үйлчилгээг авах боломж бүрдсэн байна.

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар,“Wizard экспресс консталинг” ХХК-тай хамтран авто краны машинч, оосорлогч, дохиочин, барилгын өргүүрийн үйлчлэгч ажилтан нарт мэргэжил олгох сургалтыг орон нутагтаа зохион байгуулан, 54 айлын 10 давхар орон сууцанд ашиглаж буй лифт, “Хасу” худалдааны төвд ашиглагдаж байгаа эскалаторын техникийн бэлэн байдал, бичиг баримтын баяжилт, хөтлөлтөд хяналтын үзлэг хийж инженер техникийн болон үйлчлэх ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ. 

Төв, Дорноговь, Дундговь, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Шингэрүүлсэн шатдаг хий, шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд шалгалт явуулан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн ослыг тэглэх, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөмж өгсөн аж.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Шингэрүүлсэн шатдаг хийн хөдөлгүүр бүхий автотээврийн хэрэгслийн техникийн байдал, аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага” сэдэвт салбарын үзүүлэх сургалтыг Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв, “Юнигаз” ХХК-тай хамтран зохион байгуулж, нийтийн таксины тээврийн үйлчилгээний “Дан соёмбо” ХХК-ний удирдлага, инженер техникийн ажилтан, жолооч нар болон Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогч инженер, техникийн ажилтнуудыг хамруулсан байна.

Түүнчлэн

•  Сүхбаатар аймгийн Зэвсэгт хүчний 338-р ангийн авто кран, Баруун-Урт Эрдэнэцагааны 35 кВ-ын 197 км ЦДАШ, 110/35/10-кВ-ын дэд станцын барилга, Баруун-Урт сумын “Өөдлөх дөл” ХХК-ийн шингэрүүлсэн шатдаг хийн станцын барилга байгууламж,

•  Архангай аймгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй 120 айлын орон сууц, 320 хүүхдийн хичээлийн байр, “Булган хангай” хорооллын дулааны цахилгаан станцын барилга байгууламж,

•  Орхон аймгийн Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, Төв шуудангийн барилгын ашиглалт,

•  Дорнод аймгийн Чойбалсан сумын Урлаг спортын заалны барилга,

•  Өвөрхангай аймгийн Уянга сумын Соёлын төвийн барилга, Бүрд суман дахь ӨВ-дулаан ХХК,

•  Булган аймгийн Баян-Агт сумын соёлын төв, Хануй, Эгийн голын гүүр, Тэшиг сумын 240 суудалтай сургуулийн өргөтгөлийн  барилга, “ЭБЦТС” ТӨХК-ийн Булган салбар,

•  Ховд аймгийн Манхан сумын 500 хүний суудалтай Спорт цогцолборын барилга,

•  Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумдад барьж байгаа автомашиныг хийгээр цэнэглэх станц,

•  Говь-Алтай аймгийн Мандал-Алтай ХХК-ийн Хөв булгийн нүүрсний уурхай,

•  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3, 5 дугаар цэцэрлэгийн барилга,  

•  Дархан-Уул аймгийн ШУТИС-ын харьяа сургуулийн хичээлийн байр, 2,200 хүний суудалтай спорт цогцолборын барилга,

•  Говь сүмбэр аймгийн ЗДТГ-ын байр, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Шивээ говь сумын 3-р сургуулийн барилга,

•  Өмнөговь аймгийн “ӨБЦТС” ХХК зэрэг 43 обьектод хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг бууруулах, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх, ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилга, объектын чанар аюулгүй байдлыг хангуулах талаар дэлгэрэнгүй зааварчилгаа, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.  

НМХГ-аас улсын төсвийн хөрөнгөөр болон шинээр барьж байгаа “Стандарт групп”, “Номин констракшин” ХХК-н орон сууцны 20 блок барилга, “И Си Си” ХХК орон сууцны барилга, “Тесо” ХХК-н орон сууцны барилга, “Глобал хурд” ХХК-н оффис үйлчилгээний барилга, иргэн Батзоригийн оффис үйлчилгээний барилга, иргэн Г.Жавхлантөгсийн үйлчилгээтэй орон сууцны барилга, “Сувдан алх” ХХК-н үйлчилгээний 10 давхар барилга, “Морнинг стар лэнд” ХХК-н орон сууцны барилга, Улаан загалмайн хорооны орон сууцны барилгад хяналт шалгалт хийсэн байна.

Эх сурвалж: МХЕГ