Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Apple Watch Edition-ыг хэрхэн бүтээсэн бэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 26
IKON.MN

Apple компани удахгүй худалдаанд гарах Apple Watch зүүдэг төхөөрөмжөө энэ сарын эхээр танилцуулсан билээ.

Гурван сонголттой гарах уг төхөөрөмжийн хамгийн үнэтэй, чамин загвар болох Watch Edition-ийг хэрхэн бүтээсэн тухай видео танилцуулгыг өчигдөр гаргажээ.

Watch Edition нь $10,000-$17,000 хооронд үнэтэй байх юм.

Видео танилцуулгыг Apple-ын ерөнхий дизайнер Жони Айв өөрийн дуу хоолойгоор тайлбарлаж ярьсан байна.

Apple компани Watch Edition-ы эх биеийг цэвэр алт, rose gold (18 каратын ийм алтанд 4% мөнгө, 75% алт, 21% зэс ордог) хоёрыг нийлүүлж гаргасан хайлшыг тусгай металлургийн аргаар бэхжүүлж хийсэн гэнэ.

Тийм ч учраас ийм үнэтэй болж байгаа ба янз бүрийн таашаал, сонирхолтой хэрэглэгчдийн бүгдийн эрэлтийг хангахын тулд ялгаатай гурван хувилбар гаргаснаа тайлбарлажээ.