Алдарт жүжигчин Анжелина Жоли Мягмар гарагт хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өндгөвчөө авхуулсан хэмээн мэдэгдсэн байна.
Учир нь Анжелина Жолид удамшсан BRCA 1 ген нь өндгөвчний хорт хавдар үүсгэх 50 хувийн эрсдлийг бий болгодог бөгөөд тэрбээр урьдчилан сэргийлэхийн тулд ийм шийдвэр гаргасан байна.
Хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ Жоли “Энэ шийдвэрийг гаргахад надад хүнд байсан. Гэхдээ би гэр бүл болон өөрийнхөө төлөө ийм шийдвэр гаргалаа. Хагалгаа хийлгэсэн ч би эмэгтэйлэг гэдгээ мэдэрч байгаа” гэжээ.
Тэрбээр урд нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хөхөө авхуулах мэс засал хийлгэж байсан билээ.
Эх сурвалж: Time
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!