Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Телевиз үзэгчид улс төрийн сэдэвтэй нэвтрүүлэг үзэх нь багасч байна

Б.Ану
2015 оны 3 сарын 24
iKon.MN

Нөлөө бүхий улстөрчид болон “эх орончид”-н телевизийн ярилцлагын үзэлтийн хоёр дахь цувралыг танилцуулж байна.

График №1: Өчигдөр буюу 2015 оны 03 сарын 23 -ны өдрийн

  • Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга С.Баярцогтын C1 телевизэд өгсөн "Цензургүй яриа" ярилцлага,
  • МУГЖ С.Жавхлангийн МҮОНТ-д өгсөн "Цаг үе үзэл бодол" ярилцлага,
  • Тухайн үеийн сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын 2012 оны 11 сарын 23-ны өдөр МҮОНТ-ийн студид хийсэн "Халз мэтгэлцээн" -ий үзэлтийг харьцуулсан судалгааг харуулж байна. Уг мэтгэлцээн маш их эрэлттэй нэвтрүүлэг байжээ.

МУГЖ С.Жавхлангийн оролцсон 3.12 -ны өдрийн ТВ9 телевизийн "Ярилцая л даа" нэвтрүүлгийн үзэлт оргил үедээ 11.9 байсан бол өчигдрийн МҮОНТ-д өгсөн ярилцлагын үзэлт оргил үедээ 3.5 буюу ~3 дахин бага байжээ.

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу

 

График №2: 2015 оны 03 сарын 09-ний өдрийн

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн C1 телевизэд энэ сарын 09 -ны өдөр өгсөн "Цензургүй яриа" ярилцлага,
  • УИХ-ын дарга З.Энхболдын МҮОНТ-д энэ сарын 09-ны өдөр өгсөн "Де Факто" ярилцлага,
  • МУГЖ С.Жавхлангийн TV9 телевизэд энэ сарын 12-ны өдөр өгсөн "Ярилцая л даа"ярицлагын үзэлтийг харьцуулсан судалгааг харуулж байна.

 

Энэхүү судалгааны эх сурвалж нь "Максима Медиа" бөгөөд нэвтрүүлгийн зочдоос шууд болон шууд бус олон хүчин зүйлээс хамаарч байгааг анхаарна уу.

Тухайлбал тухайн цаг үе, тухайн сувгийн үзэлт, судалгааны байгууллагын цар хүрээ зэрэг олон хүчин зүйл энэхүү судалгаанд нөлөөлж байгаа бөгөөд зөвхөн "Максима Медиа" ХХК-ийн арга зүйгээр гаргасан судалгаа гэдгийг анхаараарай.