ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

.PORN, .ADULT домэйн нэрнүүдийг удахгүй зарж эхэлнэ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Ирэх зургаадугаар сарын нэгнээс ICANN байгууллага шинэ топ түвшний домэйн нэрнүүдийг нийтийн хэрэгцээнд гаргахаар болжээ.

Эдгээр дотор .porn, .adult нэрнүүд байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Ийм нэрсийг гаргах болсон шалтгаан нь URL хаягийг гаднаас нь хараад ямар агуулгатай сайт болохыг нь шууд мэдэх, фильтер шүүлт, хамгаалалт хийхэд илүү амархан болох юм байна.

Одоогоор интернэт орчинд .com, .net, .org зэрэг стандарт нэрнүүдээс гадна 1,300 орчим шинэ төрлийн нэрнүүд Англи, Араб, Орос, Мандарин хэлээр хэрэглэгдэж байгаа юм байна.

Харин .porn, .adult нэрнүүд нь олны танил хүмүүсийн эсвэл том компаниудын нэр хүндийг муутгах элдэв буруу хэрэглээнд ашиглагдаж болох тул өөрсдөө урьдчилан авч эхэлжээ. Жишээ нь нэрт дуучин Тэйлор Свифт taylorswift.porn, taylorswift.adult нэрнүүдийг нийтэд гарахаас нь өмнө худалдаж авсан гэнэ.

Мөн Майкрософт корпораци office.porn, office.adult нэрнүүдийг нийтэд хүрэхээс нь өмнө авч аюулгүй болгожээ.

 

Эх сурвалж: Time.Com

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг