2019/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.69₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
02:00
S29
-15°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S31
-15°
06:00
S31
-15°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-14°
10:00
S32
-11°
11:00
S32
-9°
12:00
S30
-7°
13:00
S30
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМЬ ҮНЭНЧ МИНИЙ Л ЭЭЖ

Зууны мэдээ
2015 оны 3 сарын 21
Зууны мэдээ

Хүү нь ээжийгээ их санаж байна аа. Ёстой л “Тэмээ тэмээ цагаан үүлсийг тэнд нь царцтал санаж байна, Тэнгэрийн баруун хойд ягаан хаяанд цав суутал санаж байна”.

Энэ үг эхээс үрд зориулсан бол би ээжийгээ санасан сэтгэлд зориулж байна. Юм эргэдэг л юм даа. Өчигдөр би болоод бид Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийг үзлээ. Энэ жүжгийн ЭЭЖ яг миний ээж. Миний ээж хөдөө буйдад сууж, үрдээ зовох эхийн сэтгэлээр шаналаагүй ч яг л миний ээж дээ. Тэр аашилж байгаа, тэр аяглаж байгаа,тэр эрхэлж байгаа яалт ч үгүй л миний ээж.

Миний ээж ингэдэг л байсан. Миний хэлсэн тааруу үгийг дуурайж байгаа нь хүртэл яг. Бүүвэй гэдэг чинь угаас “бүү ай” гэсэн үг юм ш дээ. Би айгаагүй ээ. Тэгэхдээ ширвээтдэг. Ижийтэй өглөөний нар ямар байдаг гэж санана. Нар над дээр асгараад л, тэр хэрээр нь эрхлээд л, тунамал цагаан туяаг нь туж л ингэж байх юм шиг санаад л.

Байхгүй хэрнээ дэргэд юм шиг зүүдэнд хүртэл зэмлэнэ. Хүн энэ биеийг орхиод эргэшгүйгээр оюун бодолд минь шингэдэг ажгуу.

Сүүлийн үед би ээжийгээ зүүдэнд дандаа ирээсэй гэж боддог болсон. 

Сүүлийн үед би ээжийгээ зүүдэнд дандаа ирээсэй гэж боддог болсон. Ирэхгүй удах хэцүү.

Нэг л их сайхан, саарал даавуун дээлтэй, Хужиртаас ирж байгаагаараа зүүдэнд ирэх сайхан. Миний ээж нүүрийн хийгээд, сэтгэлийн буянтай ЭЭЖ байсан. Эмээ минь хэлдэг байсан юм, “Охиноо тараг бүр гэж хэлэхээс. Ойрд исээд, сагаад байна. Миний охины гар хүрэхээр аяндаа сайхан болчихдог юм” гэж. Нээрэн л миний ЭЭЖ сүү сэвтүүлэхгүй, сэвтвэл ариулдаг нэгэн байсан.

Миний бага охин бас хэлдэг. Зургийг нь хараад “Энэ миний эмээ тийм ээ” гэж. Тийм дээ миний хүүгийн эмээ. Үсэнд саарал нэмэгдэж байна. Үр минь өсөж байна. Хүүхэн хүн шиг уяхандаа би бүгдээс уучлал гуймаар санагддаг. Тэглээ гээд юу нь буруу байхав дээ гэж ч бодно. Ээжийн тухай сайхан үг, шүлэг, дуу болгонд уйлмаар болно.

Эр хүн нулимс чангатай байх ёстой гэж бодох хэрнээ л тэсэхгүй, Улцгар гэж хэлэг хэлэг тэр чанга хатуу хүмүүс. Ухаан орох цагаасаа л би ижийтэйгээ байсан. Аавгүй өглөөний нарыг хамт үзэж, ахиад олон гарахгүй гэж итгэж байсан нулимсыг би ээжтэйгээ хамт шимсэн. Тэр өдрөөс эхлэн би том болсон.

Тэгэхдээ ижийнхээ өмнө нялхаараа л байсан. Шийдвэр бүхнийг надтай хэлэлцэж энэ гэрийн эзэн гэж хүндэлдэг байлаа. Шалихгүй юм байж аавын цээж байх ямар хэцүү гээч. Дүр исгэсээр байгаад би өнөөдөр түүндээ бүүр итгэчихсэн. Тэгэхээс ч өөр арга үгүй юм билээ. Аав шиг аав байх амаргүй. Гэхдээ байхаас өөр замгүй. Дэргэдээс хэлэх хүн ховордоно. Дэр толгой хоёр нийлэхэд заримдаа “үглэж” ирнэ. Зүүдэнд дандаа ирээсэй гэж хүсдэг ээ, ижийгээ.

Гуталгүй явахад миний өмнөөс хөл нь цэврүүтэх, өмнөх замын  маань өргөс бүхнийг түүх, уйлахад аргадах, дуулахад даруулга болох энэ хүнгүйгээр би хэн байсан юм бэ. Ухрахгүй урагшлах, дурсамжаар биш өнөөдрөөр амьдар гэж хэлэх л байх даа. Өнөөдрийг өгсөн ижийдээ би заримдаа очмоор санагддаг. Тэнд миний буурал ээж даараагүй байгаа, тэнд миний буурал ээж уйлаагүй байгаа, тэнд миний буурал ээж... гэж эмтэрдэг. Би байвал л болох юм шиг санагдана.

Ээж маань ч тийм л байсан. Би зургаан хүүгийн отгон нь. Бас “охин” нь. Ээж минь өвчний эрхээр хөлөө тайруулсан, нүд нь юм харахаа больсон. Зоволгүй энхжингийн оронд очно гэж хаана байхав. Гэхдээ миний ээж хүн хүнээс илүү зовсон. Босохгүй, явахгүйг нь мэдсээр байж ээждээ сэтгэлийг нь бодож хиймэл хөл хийлгэсэн. “Намайг эзгүйд битгий босоорой" гэсний төлөө нээрэн босоогүй.

Оройн арав дөхүүлж ирэхэд таван цагаас эхлэн хөлөө “өмсчихөөд” хүлээж суудаг байсан. “Сан” гэж төгсгөх өгүүлбэр амаргүй л дээ.

Өнөөдрийг өгсөн ижийдээ би заримдаа очмоор санагддаг. 

Тэгж дурсахаас өөр аргагүй болох нь бүүр амаргүй. Хүний амьдрал санаснаар бишийн тухай ээж минь хэлдэг байсан.

Түүнийг нь ч үзэж байна. Ургаж, цэцэглэж байгаа үрсээсээ би таныг олж хардаг. Та минь байсан бол ингэх л байсан гэж боддог. Уул уул л гэнэ мацвал давна, ус ус л гэнэ туулбал гатална. Ижийтэйгээ байхад би баян байсан гэдэгчлэн би юмаар дутаагүй. Тэр тусмаа хайраар. Хамгийн сүүлд хэлсэн үг нь” Ээжийг нь аваад явах нь дээ. Миний хүү давхар бодолтой байгаарай ”.

Давхар бүү хэл дан бодол байгаа эсэхдээ эргэлзэж явна аа муу хүү чинь. Сайн явж л өрөө төлөх, миний ээж. Муу явахыг, муу үхэхийг миний ээж зөвшөөрөхгүй. Бусдыг гийгүүлэх гээд юу шалихав дээ. Өөрийнхдөө л үнэнч, амь үнэн, сэтгэл зөвийг хичээе дээ. “Амь үнэнч миний л ээж” П.Баттулга Хүү нь ээжийгээ их санаж байна аа. Ёстой л “Тэмээ тэмээ цагаан үүлсийг тэнд нь царцтал санаж байна, Тэнгэрийн баруун хойд ягаан хаяанд цав суутал санаж байна.

П.Баттулга

x