2014 оноос Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний төв, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран Монголд анх удаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ.
Явуулын хөдөлмөрийн бирж нь өнгөрсөн онд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим хороод, автобусны буудал, их дээд сургуулийн хотхонд очиж ажилгүй иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлсэн.
Явуулын хөдөлмөрийн биржийн нэг давуу тал нь хорооны ажилгүй иргэдээс Намрын ургац хураалт, Бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэж бригадын зохион байгуулалтад оруулж, сургаж бэлтгэн ажлаар хангах юм.
Эх сурвалж: МЗХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!