ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Банкинд байршуулсан бондыг үйлдвэрлэлд зарцуулъя

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2015 оны 3 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

Чингис бондын эх үүсвэрээс төслүүдэд хуваарилснаас гадна үлдэгдэл эх үүсвэр нь арилжааны банкуудад байршиж байгаа.

Хөгжлийн банк “Самурай” бондоос гадна БНХАУ-ын даргын айлчлалын дараа Хятадын хөгжлийн банкнаас 112 сая ам.долларын зээл авсан.

Мөн олон улсын хамтарсан банкуудаас нийт 300 сая ам.долларын зээл авах эрх үүссэн хэмээн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэлж байв.

Ирэх 2017 онд 4.5 тэрбум ам.долларын өрийг эргүүлэн төлнө.

Эдийн засаг хямралтай, хүмүүсийн хэтэвч нимгэрсэн энэ үед 4.5 тэрбум ам.доллар хаанаас ч хайгаад олдохгүй зүйл хэмээн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлж байлаа.

Тэрбээр “Өр төлөх цагт элгээрээ хэвтсэн ард түмэн бүр ч хүнд байдалд орно. Магадгүй нэгээс нь зээлж, нөгөөд нь төлсөөр өрөнд хэрэгдэх болов уу” гэв.

Ирэх 2017 онд 4.5 тэрбум ам.долларын өрийг эргүүлэн төлнө. Тэгэхээр бондын хөрөнгийг үр өгөөжтэй, эргүүлэн төлөх боломжтойгоор санхүүжилтэд зарцуулах нь чухал гэдэг. Гэхдээ энэ нь арилжааны банкинд байршуулан мөнгө хүүлэх маягаар ашигла гэсэн үг биш юм.

Учир нь арилжааны банкинд байршуулсан мөнгөний эх үүсвэрээр экспортод гаргах, импортыг орлох үйлдвэрлэл эрхлэх, явуулах аж ахуйн нэгжүүд нялзаах хэрэгт хэмээн эдийн засагт  хэлж байна. Хуваа хувааж үлдсэнийг банкинд хадгалуулав хэмээн тайлбарлах зохимжгүй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэр. төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд энэ? хөрөнгийг зарцуулах хадгалснаас л илүү байх болов уу.

 

Зураг