Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын кино театрын сарын борлуулалт АНУ-ынхыг давлаа

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоёрдугаар сарын Хятадын зах зээл дэхь кино театруудын орлого анх удаагаа АНУ-ынхыг давж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.

Сарны тооллын шинэ жилийн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 19-нд дангаараа 356 сая юань ($56.75 сая) олсон байна. Харин хоёрдугаар сард Хятадын кино театрууд нийтдээ 4.05 тэрбум юань ($645.7 сая) олсон нь ийнхүү дэлхийн дээд амжилт тогтоожээ.

АНУ-ын түүхэн дэхь хамгийн өндөр орлоготой сард орлого $639.78 сая хүрч байсан юм.

Шинийн нэгний өдөр Хятад даяар долоон шинэ кино нээлтээ хийсэн байна. Эдгээрээс хамгийн өндөр орлого олсон нь “Вегасаас Макао руу 2” 653 сая юань ($104.1 сая). Энэ кинонд Чоу Юн-Фат тогложээ

Хоёрт нь Жэки Чаны тоглосон “Лууны илд” 597 сая юань ($95 сая).

Гуравт нь Франц найруулагчийн “Чонон сүлд” 454 сая юань ($72.4 сая) олжээ.

 

Эх сурвалж: WantChinaTimes