Бондын хөрөнгөөр санхүүжсэн төслүүд үнэлэгдэж эхэллээ
Бондын хөрөнгөөр чухам юу хийж буйг мэдэхгүйгээр нэг үе бид баахан гоочилж билээ. Тэгвэл тус хөрөнгөөр санхүүжүүлсэн төслүүд эхнээсээ үр өгөөжөө өгөхөд ойрхон болжээ.
Өөрөөр хэлбэл, бондын санхүүжилт бодит амьдралд хэрэгжиж байгаа, бүтээн байгуулалтын салбарууд болон ирээдүйд ямар нэгэн байдлаар эдийн засгийн өсөлтийг бий болгох төслүүдийг санхүүжүүлдэг болох нь өдгөө тодорхой харагдаж эхэлж байна.
Үндсэндээ жилийн дотор эргэлддэг бизнесийг санхүүжүүлдэггүй. Үр дүн нь гурваас дээш жилд гарах бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд шиг ашиг харалгүй эдийн засгийн өсөлтийг хурдасгах, сайжруулсан үйл явцтай төслүүд байсан гэсэн үг.
Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас олгодог "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г хүртсэн гурван аж ахуйн нэгжийн хоёр нь Хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл байсан болов уу.
"ДЦС-IҮ" ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байгаа төдийгүй манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 8-10 хувиар өсч, огцом нэмэгдэж байгаа учраас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем хүчин чадлын дутагдалд ороод байв.
Энэхүү хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд, хамгийн бага зардлаар хангах оновчтой хувилбар бол "ДЦС-IҮ" ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлын цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөх төсөл байсан бөгөөд 2012 оноос эхлүүлсэн юм. Тус төсөлд Хөгжлийн банк хөнгөлөлттэй зээл хэлбэрээр санхүүжилт хийсэн байдаг.
Өнөө цагт IҮ цахилгаан станцын хүчин чадлыг Т-120/130-130-8МО турбинаар буюу цахилгаанаар 123 мВт, дулаанаар 188 Гкал/цагаар өргөтгөх төсөл нь хамгийн оновчтой хувилбар байсан аж.
"ДЦС-IҮ" ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байгаа.
Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 99, 119 тоот тогтоолын хүрээнд бондын санхүүжилтээр "ДЦС-4" ТӨХК-ийн хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх зорилготой 70.0 сая ам.долларын өртөг бүхий төслийн барилга угсралтын ажлын дараах турбины туршилт, тохируулгын ажлыг эхлүүлэн, өнгөрсөн оны сүүлээр туршилт, тохируулгын ажил амжилттай хэрэгжсэнтэй холбогдуулан албан ёсоор нээсэн билээ.
Энэхүү төслийн үр дүнд тус станцын цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган айл өрх, дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/ц-аар буюу 15 мянга гаруй айл өрхийг хангахуйц хэмжээгээр нэмэгдэх эдийн засгийн ач холбогдолтой.
Түүнчлэн төслийн үр дүнд станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ хоёр хувиар буурч байгаа бөгөөд одоогийн тарифаар тооцоход жилд 25.8 тэрбум төгрөгийн бодит орлого олох боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү төсөл нь стратегийн өндөр ач холбогдолтой төсөл бөгөөд төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэн, дотоодын цементийн хэрэгцээний 40 орчим хувийг хангах боломжтой гэж үзэж байсан ч үндэсний хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж дангаараа санхүүжилт хийнэ гэдэг амаргүй даваа.
Тиймээс барилгын материалын гол түүхий эд болох цементийг дотооддоо хямд үнээр нийлүүлэх эдийн засгийн үр өгөөжийг нь тооцож үзсэний үндсэн дээр Хөгжлийн банк дээрх хөрөнгө оруулалтыг энэхүү төсөлд оруулсан ажээ.
Энэ мэтчилэн бондын хөрөнгөөр шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсээр өдгөө Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрч, хөрөнгө оруулагчдад ч танигдан, ашигтай ажиллаж эхэлжээ. Ашигтай гэдэг нь тус банк 2011, 2012 онд санхүүгийн эх үүсвэр муутайгаас болж зургаан тэрбум орчим төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажилласан байдаг.
Харин 2013 оноос ашигтай ажиллаж, татварын өмнөх ашиг тухайн онд 35 тэрбум төгрөгт хүрч, 2014 оны сүүлээр 150 тэрбум төгрөг давсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь бондын хөрөнгөөр чанартай санхүүжилт хийж, олгосон зээлийнхээ эргэн төлөлтийг хангаж чадаж байгаагийн илэрхийлэл юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

