Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост Америкын элчин зодуулав

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө Өмнөд Солонгост АНУ-ын элчин сайд руу нэгэн этгээд довтолж шархдуулсан байна.

Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар үг хэлж байсан элчин сайд Марк Липперт руу зэвсэгтэй этгээд довтолсон ба өмнө нь “Цэргийн сургуулилтыг эсэргүүцэж байна” хэмээн орилж байжээ. Довтлогч этгээд сахлын хутгаар зэвсэглэсэн байсан гэнэ.

Тэр даруй орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн ч амь насанд халтай шарх байгаагүй хэмээн Төрийн Департментээс мэдээлсэн байна.

Липперт нь элчин болохоосоо өмнө 2012 оны тавдугаар сараас 2014 оны есдүгээр сар хүртэл АНУ-ын Батлан Хамгаалах Яаманд ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: ABCnews