Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис хааны хэрмийг баруун Монголд илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Япон, Монголын археологичид Монгол орны баруун өмнөд хэсэгт Чингис хааны ашиглаж байсан 13 дугаар зууны үеийн хэрмийн үлдэгдлийг илрүүлснээ хоёрдугаар сарын 26-нд танилцуулжээ.

Хамтарсан багийнхан, энэ олдвор нь Монголын эзэнт гүрний баруун зүгийн аян дайн, худалдааны замын талаарх судалгаанд чухал үнэ цэнэтэй баримт гэлээ.

Судлаачид 2001 онд анх Улаанбаатараас баруун зүгт 880 км орчим зайнд орших туурь, балгасуудыг судалж яваад Хятадын Даогийн шашны тэргүүний аян замын тэмдэглэлд дүрсэлсэнтэй адил газар олжээ.

Мөн тэндээс 13 дугаар зууны үед хамаарах Хятад шаазан эдлэл ч олдсон байна. 2001 онд авсан олдворын гэрэл зургаас харвал хэрэм нь хааш хаашаагаа 200 орчим метр урттай шавар ханаар хүрээлэгдсэн байж.

Өнгөрсөн зун тэд хэрэмнээс олдсон модны зомгол, амьтны яс зэргийн насыг тодорхойлоход модны зомгол нь 12-13 дугаар зууны үеийнх, харин амьтны яс нь 14 дүгээр зууны үеийнх болох нь тогтоогджээ.

Судлаачдын дүгнэлтээр энэ хэрэм нь Чингис хааны Төв Азид хийсэн аян дайны үед цэргийн бааз болон ашиглагдаж байсан бололтой.

Хэрмийг Чингис хааны хэн нэгэн ойр шадар хүн бариулж 1212 онд ашиглалтанд оруулжээ. Өмнө нь олон орны судлаачид энэ бүсэд хэд хэдэн газрыг хуучин хэрмийн үлдэгдэл гэж үзэж байсан ч яг ингэж баталж чадаагүй байсан юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun

 

Зураг
10 | 6 | 4 цаг