ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийн нэмэгдлийг ирэх Даваа гарагаас олгоно

Ж.Отгон
2015 оны 2 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Засгийн газрын 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр дээр нөхөн олгохоор болжээ. Энэ талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргалаас тодрууллаа.

-Тэтгэвэр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Хэзээнээс хэрэгжиж, ахмадуудын гар дээр тэтгэврийн нэмэгдэл нь очих вэ?

-Засгийн газрын тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг өсгөхөөр болсон. Нийгмийн даатгалын байгууллага дүүрэг, аймаг, нийслэл, сумын хэмжээнд энэ ажлыг зохион байгуулж байна.

500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 22 мянган төгрөгөөр, 500 мянгаас дээш тэтгэвэр авагчийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн хоёрдугаар сарын 1-нээс хойш тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн тэтгэврийн доод хэмжээг 207 мянга байсныг 230 мянган төгрөг байхаар тогтоосон. Түүнчлэн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийг 172,200 төгрөгөөс 195 мянган төгрөг болгосон.

-Энэхүү шийдвэр энэ сараас мөрдөгдөж эхлэхээр болсон гэж байсан. Тэгвэл энэ сарын нэмэгдлийг ахмадууд нөхөж авах уу?

-Эдгээр шийдвэрийг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байгаа. Гэхдээ энэ сарын тэтгэвэр өнгөрсөн нэгдүгээр сард олгогдсон байсан.

Тиймээс ахмадууд ирэх гуравдугаар сарын тэтгэврээ авахдаа хоёрдугаар сарын тэтгэврийн нэмэгдлээ нөхөж авна гэж ойлгох хэрэгтэй.

-Тэтгэврийн нэмэгдэлд хэдий хэмжээний мөнгө нэмж зарцуулагдаж байгаа вэ?

345 мянган тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. 

-345 мянган тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Ер нь жилд 20-22 мянган хүн шинээр тэтгэвэр тогтоолгодог.

Энэ мөнгийг тусгайлан төсөвлөдөггүй. Харин урсгал зардал дээр тусгадаг. Тэтгэврийн нэмэгдэлд нийт 94.6 тэрбум төгрөг нэмж зарцуулагдах тооцоо гарсан.

-Иргэд тэтгэврийн нэмэгдлээ авах гээд банкнууд дээр очиход ямар ч асуудалгүй болсон уу?

-Тэтгэвэр олголтыг Нийслэлд cap болгоны 1-нд тухайн банкнууд дахь тэтгэвэр авагчийн дансанд байршуулж байна. Орон нутагт ч мөн адил cap болгоны 1-2-ны хооронд дансандаа ороод явдаг.

Нэмэгдлийн хувьд мөн адил дансанд нь орох болно. Энэ сарын 27-ны өдөр гэхэд бүх нэмэгдэл ороод банкнуудад очно. Харин ирэх Даваа гарагт буюу гуравдугаар сарын 2-нд тухайн тэтгэвэр авагчийн дансанд орсон байна.

Зураг