Сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудаар замын нөхцөл байдал хүндхэн тээврийн хэрэгсэл үзэгдэх орчин муу байгаа аж.
Боогдсон замыг нээх, цасанд суусан тээврийн хэрэгслийг татаж гаргахаар Сэлэнгэ аймгийн ОБГазрын ШУУРХАЙ БАГ ажиллаж байгаа бөгөөд ЗАМ НЭЭХ хүртэл орон нутаг талаас болон Улаанбаатар хот, Дархан-Уул аймгаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах хүсэлт гаргаад байна.
Саатсан тээврийн хэрэгслийн бөөгнөрөл нь уг зам нээхэд хүндрэл учруулж, цасанд боогдсон тээврийн хэрэгсэл нь хонож ч болзошгүй байгааг анхаарч ИРГЭД ЖОЛООЧ та бүхэн Хойд чиглэлд ЗАМ НЭЭХ хүртэл зорчихгүй байхыг анхаарна уу
Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар болон замын цагдаагийн тасгийн албан хаагч нар цасанд боогдсон замыг нээх, саатсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ажилласаар байна.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!