Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсноос хойш анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
"Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Энэрэлтэй хийсэн энэхүү ярилцлагаас та бүхэндээ онцлох эшлэлийг хүргэж байна.
Болж өнгөрсөн үйл явдлууд:
- Аймгуудыг холбосон авто зам, өвөл болгон хөлдөж мэднэ гэж айлгадаг байсан цахилгаан дулааны асуудал, хотын түгжрэл, том хэмжээний шинэ бүтээн байгуулалтууд, үйлдвэржилт, орон сууцны найман хувийн зээл, төрийн албаны хүнд сурталгүй шуурхай байдал гээд иргэдийн бухимдлыг төрүүлдэг олон асуудлыг бодитоор шийдсэн.
- Мэдээллийн эрин үеийн давуу талуудыг ашиглан аливаа худал мэдээллийг олон нийтэд байнга хүргэх нь хүмүүст ховс шиг нөлөөлдөг гэдэг онол байдаг юм гэнэ.
- Улс төрийн ашиг хонжоо хайсан явцуу үйлдлүүд гадны зарим нэг хүчин зүйлстэй огтлолцож, улс оронд маань хиймэл хямралыг бий болгоод байгааг эдийн засаг гадарладаг хүн бүр л ойлгож байгаа.
- Үнэндээ өмнөх Засгийн газар “Чингис бонд”-оор босгосон нийт мөнгөтэй тэнцэх хэмжээний өр тавьж халамжинд тараасан байсныг манай Шинэчлэлийн Засгийн газар төлж барагдуулсныг хэн ч ярьдаггүй юм.
- Нэг л мэдэхэд нь өнөөдрийн бодит үнэн.
- Бид бүтээгч, хөдөлмөрч, итгэгч зан чанараа бага багаар гээж, буруу болгоноо бусдаас эрж, нийтлэг үнэт зүйл зорилго гэх зүйлгүй болж буйгийн бодит шалтгаан бол бохир өрсөлдөөний үр дагавар гэж би харж байгаа.
- энэ том гажуудлын илрэл.
- Явцуу, айдастай, шуналтай, алсын хараагүй хүмүүс төрийн эрх мэдлийн хүчийг дутуу, явцуу үнэлж, өөрийн зөв гэж бодсон мунхаглалаараа хүн төрөлхтөнд маш их гай тарьдаг.
- 20, 30 жилд хоосон ярьж хойш суусан хүмүүсийн эхлүүлээгүй ажлыг бодитоор барьж, бүтээж, эхлүүлж, шийдвэрлэн зүтгэхэд хамтран зүтгэсэн журмын олон нөхөд, “Шударга ёс эвсэл”, бие даагчид, ИЗНН, бүх хот аймаг, сум дүүргийн удирдлагууд болон төрийн бүх шатны албан хаагчдадаа талархал илэрхийлье.
- Харин цэцэрхэл, хийрхэлд автан үгүйсгэн гутаасаар суувал улам гүн шаварт шигдсээр байхыг цаг хугацааны явцад олон үзэгдэл нотоллоо.
АТГ-ын тухай:
- гэдгийг ойлгож ажиллах хэрэгтэй.
- Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуухан шүүмжилж байсан.
- АТГ бол Монгол төрийн сүлдтэй байгууллага. Асуудлыг зөвхөн энэ байгууллагын алдаа мэтээр харвал дэндүү өрөөсгөл зүйл болно.
- Бид чинь ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг л зөв болгох хэрэгтэй.
- Энэ буруу хандлага, арга барилтай хүмүүс цааш энэ маягаараа хүчирхэгжээд байвал гарах үр дүнг тооцож байгаа учраас би тэмцсэн.
- Монгол төрийн төлөө зүтгэсэн зөвлөхөө, хамтран туслагчдаа хүмүүсийн төлөө хийж, иргэд олон түмэн үр шимийг нь хүртсэн тийм үр дүнтэй ажлаар нь улайм цайм шалтаглаж шоронд хорьчихоод байгааг,
- Нэг муу хүн зохиож бий болгоод зургийг нь өндөрт өргөн ард түмнээр чулуу шидүүлж байгаад доогуур нь ард түмнийхээ халаасыг онгичдог. Энэ технологийг нь ямар ч байсан нийгмийн нэг хэсэг нь сайн анзаарч хараад байдаг болсон нь сайн хэрэг.
Намын зарим нөхрийн тухай:
- Намайг унагах ажил бол эртнээс эхэлсэн л дээ
- Үнэндээ би УИХ-ын гишүүдэд юм санаагүй л дээ.
- Би намын даргын ажлаа өгөхдөө
Г.Дэнзэнгийн тухай:
- Миний туслахаас зөвлөх хүртэл хийж байхдаа манай бага дүүгийн охинтой дотносож гэр бүл зохиосон энгийн л залуу.
- Том тоотой авлигын канондсон цаас болгон дээр
- Тэр залуугийн хүсэл мөрөөдөл битгий унтраасай гэж хүсэх юм.
Хөгжлийн тухай:
- Тулгандаа гал бадамлуулж гэрээ дулаахан байлгах уу, эсвэл галаа өрдсөөр түймэр тавьж гэрээ шатаах уу гэх мэт олон асуудал холын хүмүүст маш чухал цаг үе.
- Манай Засгийн газар Оюу толгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид зөвшөөрөөгүй. Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан.
- Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэнийг бид хүлээн зөвшөөрөөгүй.
- Ухаалаг ард түмэн, удирдагч нар өөрийн улс орон, иргэдийнхээ ирээдүйн оршихуйд санаа зовж тэмцэж байхад бид энд популизм, улс төржилтдөө хүлэгдэн хөдөлгөөнгүй сууж байгаа нь тун харамсалтай.
Н.Энхбаярын тухай:
- нэг их нарийн ширийн улс төр яриад байдаггүй хүмүүс.
- манайхан сонгуулийн ялалт баталгаажлаа гэж баярласан.
МАН-ын тухай:
- Би бол МАН-ыг үзэн яддаг хүн биш. МАН-д төрийн тулх ноён нуруутай олон бэлтгэгдсэн боловсон хүчин бий нь үнэн
- Энэ намын эрүүл шинэчлэл биднийг зөв өрсөлдөөнд оруулж, хожигч нь Монгол Улс байх учраас би энэ асуудлыг ярьж байна.
Ч.Сайханбилэгийн тухай:
- Манай Тэгсэн атлаа бүх зүйлийг хэт хүндрүүлж яриад санаа алдаад хөмсөг зангидаад яриад байгааг нь шүүмжилсэн.
- Бүр болохоо байчихсан байна гэж харуулах гээд байгаа юм уу, эсвэл ингэж харагдуулж байж Оюутолгой, Таван толгойгоо зүтгүүлэх гээд байгаа юм уу.
Сүүлийн асуулт: Хамгийн сүүлд нэг юм сонирхоход хэн нэгнийг эрх мэдэлтэй байхад дагаж гүйж, харин хэн ч биш болохоор хаяж явдаг хүний муухай зан бий. Та тэр байдлыг одоо ид мэдэрч байгаа байх даа?