Өвлийн улиралд орон сууцны гадна байрлуулсан автомашины эд анги, хучлага зэргийг хулгайлах гэмт хэрэг нэмэгддэг. Энэ төрлийн гэмт хэргийг нэлээд хэдэн удаа давтан үйлдсэн бүлэг этгээдийг цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг насанд хүрээгүй хүмүүсийг илрүүлсэн бөгөөд тэднийг уруу татан хулгай хийлгэж, хулгайлсан эд зүйлийг нь зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг этгээд байсныг тогтоожээ.
Тэд одоогийн байдлаар 10 гаруй хулгайн үйлдлээ хүлээгээд байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!