ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Малчин өрхийн тоо нэмэгджээ

ikon.mn
2015 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ жил Нийслэлээс 4,500 гаруй өрх хөдөө орон нутгийг зорьжээ.  

Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын таатай нөхцөлтэй байгаагаас мал сүргийн тоо өссөн төдийгүй өнгөрсөн онд үүдээ нээсэн Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа жигдэрснээр малчин өрхийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Нөгөөтэйгүүр, төр засгаас бэлчээрийн усан хангамж, ургамал хамгааллын оновчтой бодлого явуулсан нь мал маллах сонирхолтой иргэн, өрхийн тоо нэмэгдэхэд эерэгээр нөлөөлсөн гэж үзжээ.

 

 

2009

2010

2011

2012

2013

2014

Малын тоо/сая

44,0

32,7

36,3

40,9

45,1

51,9

Малчин өрхөд ногдох малын тоо

258

150

170

195

271

305

Орон нутгаас хот, суурин газар руу шилжсэн малчин өрхийн тоо

 

-10000

-5000

-8000

-800

+4500

 Эх сурвалж: ХХААЯ